Хоёр орны харилцаа шат ахилаа

Бизнес лавлагааны вебсайт хятад хэлээр гарна
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Хятадын бизнес эрхлэгчидтэй ажил хэрэгч байдлаар хамтран ажиллаж, үйл ажиллагааны хүрээгээ өргөссөж, нэлээд олон мужид хамтын ажиллагаа өрнүүлэн, ӨМӨЗО, Шанхай, Жилиний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес лавлагааны вебсайтыг хятад хэлээр гаргахаар бэлтгэж байгаа тухай, хариуцлагатай бизнесийг хөгжүүлж байгаа тухай өгүүлэв.
Хятад, Японы технологийн ялгаа багасч байна
Сэргэн мандал группын ерөнхийлөгч Б.Төмөрчулуун ийнхүү өгүүлж байна. Өнөөдөр, БНХАУ-ын бизнес эрхлэгчдээс Герман, Япон, Хятадын хамтарсан үйлдвэрт бүтээсэн дулаан дамжуулах хуванцар хоолойн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа. Сайн ч, ашигтай ч тоног төхөөрөмж авсан гэж бодож байгаа. Манай оронд олон жилийн турш төмөр хоолой хэрэглэж ирсэн. Тэдгээр нь зэвэрч муудан, усны алдагдал ихэсч байна. Хүнд байдлаас гарахад манайд үйлдвэрлэсэн бүтээг дэхүүн туслана. Бас бид сүүлийн үед импортын дарлалд байна гэж хэлдэг боллоо шүү дээ Хүний мэдэлд байгаа юмыг худалдаж авахад мэдээж үнэтэй.

Бид энэ байдлыг тооцоолж үзсэн. Бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь хямдарна. Шинэ дээд технологи хэрэглэснээр үлгэр дуурайл болдог, ажиллагсад урамтай байдаг. Түүнийг дагаад бүхий л ажил үйлс сэргэнэ, мандана гэж би боддог юм. Сайн тал их бий л дээ. Хятад, Монголын харилцаа гэхээр улстөр ч юм уу, эдийн засаг ярих юм. Эцсийн эцэст хүмүүсийн л хоорондын харилцаа. Хүний л харилцаа шүү дээ. Адилхан л хүн. Миний хувьд тэднээс, тэр хүмүүсээс сурах юм их байна гэж боддог. Тэнд нийгмийн бухимдал энэтэр бага илэрч байна. Технологийн хувьд Хятадынх тэргүүний гэгддэг Японыхоос ялгаа нь багасч байна. Сайн нь бол сайн байна. Гэхдээ Хятадын дотбодын стандартад тэнцсэн бүтээгдэхүүнийг нь олж сонгож авах хэрэгтэй. Гадаадын хөгжингүй орнуудын бүтээгдэхүүнийг авах гэж заавал тухайн орон уруу явах шаардлагагүй боллоо. Хятадад үйлдвэрлсэн хамтарсан үйлдвэрийнхнийг эндээс сонгон авч болж байна. Би эндээс анх удаа авч байна. Манайх үйлдвэрлэл дагнасан үйл ажиллагаа явуулдаг. Урьд өмнө нь дандаа Испани, Австрали, Германы технологийг авдаг байв. Тэгэхэд тээврийн зардал өндөр байсан. Одоо ойрхон болчихлоо. Тэрбээр ийнхүү олзуурхан ярьсан.

Цагааннуурт хөрөнгө оруулна
Албан ёсны айлчлал урьдаас тохирсон хөтөлбөр, цагийн нарийн хувиараар явагдаж, цагтаа эхэлж, цагтаа өндөрлөж байв. Нэгэн уулзалтаас нөгөө уулзалт уруу явах зам зууртаа Монгол Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатартай ярилцлаа. Айлчлалын үед, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хооронд Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Улаанбаатар хотод Спортын ордон барих, 2000 тонн улаанбуудай нийлүүлэх, Монгол Улсын бэлчээрийн экологийн судалгааны станц байгуулах төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн багявуулах, Монгол Улсын мэргэжлийн хяналтын газрын чанарын хяналтын нэгдсэн лаборатори байгуулах асуудлыг судлах судалгааны хэсэг ирүүлэх тухай зэрэг солилцох захидал, Гадаад хэргийн яамдын 2007, 2008 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол, Хятадын хилийн бүсийн дагуухь 1×1000000 масштабтай геологийн зураг хийх болон дагалдах судалгааны ажлын төслийн тухай Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар болон БНХАУ-ын геологийн төвийн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, зэрэг найман баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаанд ахиц гаргах дунд хугацааны худалдаа эдийн засгийн хөтөлбөр боловсруулъя, ерөнхий хэлэлцээр байгуулъя гэсэн асуудлыг Хятадын талд тавьж хоёр талаас ажлын хэсэг томилж ажиллуулахаар болсон нь их чухал юм. Мөн, Монгол Улс БНАХУ-д 30 сая гаруй ам.долларын өртэй байдаг. 2007 оны нэгдүгээр сарын нэгнээс төлж эхлэх ёстой. Үүнийг манай талаас хөндөн ярьснаар айлын тал харилцан судалж үзэхээр болсон нь асуудлыг нааштай шийдэгдэхэд том алхам боллоо гэж бодож байна. Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон их хэмжээний газрын тосны олборлодог, энэ талын хамгийн өндөр технологитой, манайтай хил залгаа байдаг зэрэг онцлог газар юм. Монгол Улсын Ерөнхий сайд энд айлчилснаар манай орны баруун талын аймгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, бүс нутгийн хөгжилд том ахиц гарна гэж бодож байна. БНХАУ баруун бүс нутгаа хөгжүүлснээр Ойрхи Дорнод, Оросын Алтайн хязгаар, цаашдаа Европ, Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулж байна.

Бид ч Төв Ази Ойрхи Дорнод уруу явах бизнесийн замыг хамт хайх нь чухал байгаа юм. Манай орны баруун талын аймгуудад аливаа бараа, бүтээгдэхүүний зардал өсч очдог. Тэнд хөрөнгө оруулалт их хэрэгтэй байна. Цагаан нуурын чөлөөт бүс рүү Хятад, Узбекстан, Казакстанаас хөрөнгө оруулах нэлээд санал ирээд байна. Айлчлалын үер Эгийн голын усан цахилгаан станц, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн дулааны цахилгаан станц барих асуудлыг ярилаа. Төслүүд хэрэгжсэнээр цахилгааны үнгэ буурч, эрчим хүчний аюулгүй байдал сайжирна.

Хятад орон дэлхийн эдийн засгийн төв болж байна
Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үед албан үүргийн дагуу Монгол Улсаа төлөөлж хамгийн олон баримт бичигт гарын үсэг зурсан хүн бол Сангийн сайд Н.Баяртсайхан байлаа. Тэрбээр ийнхүү өгүүлж байна. Хоёр орны эдийн засаг, хүмүүнлэг, соёлын харилцааг хөгжүүлэхэд их нэмэр оруулсан, шинэ үе шатанд гаргасан айлчлал боллоо. Урьд нь БНХАУ-аас манай улсад 30 орчим сая юанийн буцалтгүй тусламж олгодог байсан. Энэ удаа хэмжээ нь нэмэгдэж 50 сая юань өгөх болов. Хэд хэдэн томоохон асуудлыг айлчлалын явцад ярилаа. 2003 онд БНАХУ-ын дарга Ху Жинтао манай оронд айлчлах үедээ амласан 300 сая амдолларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдсэн. Экзим банктай харилцан ойлголцох санамж бичиг байгуулж, энэ хөрөнгийг Эгийн голын усан цахилгаан станц байгуулахад ашиглах тухай шийдвэрлэсэн усан цахилгаан станц, Шивээ-овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн дулааны цахилгаан станц барих асуудлыг ярилаа. Төслүүд хэрэгжсэнээр цахилгааны үнэ буурч, эрчим хүчний аюулгүй байдал шалгаруулахдаа Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлана. Хорин хувьд буюу 60 сая долларт Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж байгаа. Хариуцаж төлнө.

Үлдэж байгаа 240 сая долларыг барилгын ажлыг хийж байгаа компани хариуцах ёстой. Жаран сая ам.долларыг хорин жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй зээлээр авч байгаа юм. Үлдсэн 240 сая буюу гүйцэтгэгчийн хариуцах зээл мөн л хорь гаруй жилийн хугацаатай жилийн хоёр хувийн хүүтэй. Түлш эрчим хүчний яам, Сангийн яам хамтарч Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулсны эдийн засгийн үр ашиг юу байх вэ гэж тооцож үзлээ. Эрчим хүчийг 4-5 центээр худалдана гэж тооцвол, ашигтай байна. Монгол орон зах зээлээс, тэр тусмаа дэлхийн зах зээлээс олон жил ихээхэн хол байсан байна. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг байгуулж байсан. Зах зээлийн тухай ярих нь бага байлаа. Зах зээл ч биднээс хол байлаа. Өнөөдөр, дэлхийн эдийн засгийн төвлөрөл Хятад орон уруу шилжиж байна. Тэр утгаараа дэлхийн эдийн засгийн төв, зах зээлийн системийн төв Хятад орон болж байна.

Тиймээс зах зээл бидэн рүү ойртоод, бидний дэргэд хүрээд ирчихлээ, гэж хэлж болно Энэ боломж, бололцоог монголчууд бид хэр зэрэг үр ашигтай, зөв зохистой ашиглаж чадахаас манаи орны хөгжил, хүн ардын амьдрал сайжрах, дээшлэх хандлага шууд хамаарах юм. Сайд, дэд сайд, бизнес эрхлэгчид ийнхүү ярилаа. Элгэмсэг айлчлалын энгүүн төрх тэдний хэлсэн үгнээс тодорч байгаа юм.

Монголын мэдээ сонин 233 /2009/
С.Цэрэндорж
/Монголын мэдээ сонины Бээжин дэх тусгай сурвалжлагч/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button