Х.Баатар нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн шүүгч А.Чимэдцогзол даргалж, улсын яллагчаар Ё.Сагсай, Т.Жадамбаа нар оролцох аж. Х.Баатар болон бусад хоригдож байгаа шүүгдэгч нар давж заалдах шатны шүүх хуралд оролцох хүсэлтээ холбогдох албаны хүмүүст ирүүлээд байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн шүүхийн шүүгч А.Чимэдцогзолоос тодруулахад,
-Хоригдож байгаа шүүгдэгчид шүүх хуралд оролцох хүсэлт ирүүлсэн. Бид шүүх хуралд оролцуулах талаар ярилцаж байна. Харин өршөөлөөр суллагдсан болон хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс шүүх хуралд оролцох эсэх нь тэдний сайн дурын хэрэг гэв. Анхан шатны шүүхээр Бичигтийн боомтын байцаагч М.Наран, Б.Мандахнар, М.Өлзийсайхан нар өршөөлийн тухай хуулиар суллагдаж, Д.Даваацэрэнгийн хэрэг хэрэгсэхгүй болсон билээ.

Монголын мэдээ сонин 233 /2009/
Г.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button