Рональдo гэрлэх бодолгүй

Рио Де Жанейро хотод гэр бүлийн хамт зул сарын баяраа өнгөрүүлэхээс өөр ямар нэг төлөвлөгөө надад байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тэнэг зүйлийн талаар ямар нэг үнэн бодит тайлбаргүйгээр бичсэн байна. Би хэзээ ч өөрийн хувийн амьдралын тухай ярьж байгаагүй гэж Рональдо хэлсэн байна.
Харин энэ удаад тэрбээр өөрийнхөө талаар илэн далангүй ярьсан бөгөөд энэ нь туүний жин нэмэгдэж байгаа тухай байжээ. Би одоо 88 кг жинтэй байгаа. Энэ нь 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үетэй харьцуулахад 2.5 кг илүү нэмсэн. Энэ үнэхээр санаа зовоож байгаа асуудал шүү гэжээ. Герман улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэр тэр 95 кг байжээ. Рональдо 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны дараа зодог тайлах бодолтой байгаа ажээ.

Монголын мэдээ сонин 233 /2009/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button