Х.Баатар нарыг шүүх хурал маргааш болно

Анхан шатны шүүх хуралдаанаас Х.Баатарт найм, Бичигтийн боомтын дарга Б.Даваажавт таван жил хорих ял оноосон. Гэвч шүүгдэгчид оноосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдсан билээ. Давж заалдах шатны хуралдаан маргааш Нийслэлийн шүүхэд болно.
Хуралдааны ерөнхий шүүгчээр тус шүүхийн шүүгч А.Чимэдцогзол, улсын яллагчаар Ё.Сагсай, Т.Жадамбаа, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нарын 12 өмгөөлөгч оролцох ажээ. Харин шүүгдэгчээр Х.Баатар, Б.Даваажав, Б.Өвгөнхүү, О.Эрдэнэбат, Б.Мандахнар, М.Наран, Ч.Цэдэвмаа, Н.Өлзийсайхан, Д.Даваацэрэн, М.Баттулга нар оролцоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button