Аэро Монголиа-гийн ажилтны буруугаас хүний амь эрсэджээ

Аэро Монголиа компанийн Дорнод аймаг дахь ажилтан Д.Алтанцэцэг талийгаачийг өөр хүний тийзээр авсан, онгоцны үйлчлэгч Б.Болор, Г.Энхтуяа нар хүнд өвчтэй, эмчийн хяналтад явах ёстой хүн онгоцонд байгааг нислэг эхэлснээс 44 минутын дараа мэдсэн, түүгээр ч зогсохгүй энэ тухай агаарын хөлгийн даргад мэдэгдээгүй нь нислэгийн аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөн байна.
Ажлын хариуцлага алдсан Чингис хаан олон улсын нисэх буудлын ерөнхий зохицуулагч Л.Ганбаатар болон зөрчил гаргасан дээрх хүмүүст мөнгөн торгууль ногдуулж, хариуцлага тооцжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button