Ирланд эмэгтэйчүүдийг хамгийн их уудаг

Долоо хоногт нэг удаа, хамгийн багаар бодож дөрөв ба түүнээс олон хундага согтууруулах ундаа уудаг эмэгтэйчүүдийг хэтрүүлэн хэрэглэдэг гэж үзжээ. Энэ шалгуураар шалгахад Ирландын эмэгтэйчүүд согтууруулах ундааг хамгийн ихээр хэтрүүлэн хэрэглэдэг болж таарчээ. Ирланд эмэгтэйчүүдийн 57 хувь нь, Англи эмэгтэйчүүдийн 33 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдгээрээ эхний хоёр байранд орсон байна. Герман, Грек, Итали, Румын болон Өмнөд Африкийн эмэгтэйчүүд удаалсан байна.

Мөн түүнчлэн судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэдэг эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь эцэг, эхээсээ тусдаа амьдардаг чинээлэг айлын охид байгааг тогтоожээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button