Эрүүл мэндийн салбарынхан хуралдаж байна

Энэ уулазлт, ярилцлагын үеэр ЭМЯ-ы сайд болон Ерөнхий сайд, БСШУЯ-ны сайд, НХХЯ-ны сайд, Сангийн сайд, ДЭМБ-ын төлөөлөгч Р.Хаган нар үг хэлсэн. Энэ бүхний эцаст тэд нэгдсэн нэг шийдвэрт хүрч, асуудлыг шийдвэрлэх ажээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт 33649 хүн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн дотроос их эмч цолтой нь 6347 хувь, бага эмч 2095, сувилагч мэргэжилтэй 7818 байдаг байна. Тэгвэл эмнэлгийн бус мэргэжилтэй болон Бусад мэргэжилтнүүд, бусад дунд мэргэжилтнүүд ихэнх хэсгийг буюу 20.000 орчимыг нь эзэлж байгаа гэнэ.
ЭМЯ-ны сайд Л.Гүндалай ийн яриж байна.
үideo1
Мөн 2005 оны байдлаар 1 эмч тутамд 1.2 сувилагч ногдож байсан Эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх сургуулиудад 1 оюутанд 1.1 дунд мэргэжилтэн болохоор ноогдож байгаа, 2005 онд төгссөн 240 орчим эмч ажилтай болсон бол 530 орчим нь дунд мэргэжилтэн ажилд орсон зэрэг үзүүлэлттэй нь Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадварын зохистой харьцаа бүрдүүлэхэд үүссэн гажуудал арилахгүй цаашид ч улам гүнзгийрэхийг харуулж байна.
Тэгвэл энэ нь Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байгаан том жишээ юм. Энэ талаарх хүний нөөцийн стратегиудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд орууласан, 2003-2014 онд авч хэрэгжүүлэх Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, 2005-2010 онд хэрэгжүүлэх Түүнийг хэрэгжүлэх дунд хугацааны төлөвлөгөө болон 2006-2015 онд Эрүүл мэндийн салбарын мастер төдлөвлөгөө гээд олон ажлууд байгаа ажээ.
Манай улсын хот, хөдөөд хүн амд ноогдож байгаа эмчийн тоог авч үзвэл, 10.000 хүн ам тутамд ногдох эмчийн тоо хотод 44.1, хөдөөд 17.3 байгаа бол сувилагч, хотод 39.1, хөдөөд 26.7 байна. Мөн 2005 оны байдлаар 15 сумын эмнэлэгт огт эмчгүй, нийт 103 сум, сум дундын эмнэлэгт 340 гаруй эмч, өрхийн 132 эмч дутагдалтай байсан ажээ.
Ерөнхий сайдын бие төлөөлөгч Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Батболдын үг хэлснийг сонсоно уу.
үideo2

Энэ мэт боловсон хүчний асууудал өнөөдөр Эрүүл мэндийн салбарын тулгамдасан асуудалын нэг болоод байна. Иймээс ч 2006 оныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн төлөөх үйлсэд хамдаа гэсэн уриан дор Эрүү мэндийн салбарын хүний нүүцийн жил болгон зарласан гэнэ. Yүнийг нь ч манай засгинй газар хүлээн авч, анхаарал хандуулж байгаа. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан цуглаж ярилцсанаар энэ асуудлууд бага ч болов шийдэгдэх бизээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button