НЕМО төсөл хэрэгжлээ

2005-2006 оны хугацаанд Дэлхийн Банкнаас Монгол Улсын Засгийн газар болон бусад гадаад дотоодын байгууллагуудтай хамтран байгалийн нөөц ба байгаль орчны асуудлуудаар хэд хэдэн судалгааг явуулсан билээ. Эдгээр судалгааг Бээжин дахь Нидерландын Вант Улсын Элчин Сайдын Яамнаас Нидерланди-Монголын Байгаль Орчны Шинэчлэлийн төлөө Итгэлцэлийн Сангаар (НЕМО сан) дамжуулан санхүүжүүлсэн. НЕМО-гийн хүрээнд хийгдсэн энэхүү танилцуулж байгаа судлагаа тайлангууд байгалийн нөөцийн засаглал – хууль бус мод огтлолт, хууль бус ан агнуурын арилжаа, уул уурхайгаас байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл ба мод тарих санаачлага – зэрэг асуудлаар бичигдсэн болно.

Хууль Бус Ан Агнуурын Худалдаа

Хууль бус ан агнуурын арилжаа нь томоохон асуудал болоод байгаа ба Зүүн Азийн бүсийн өвөрмөц биологийн төрөл болон ан агнуурын аж ахуйгаар амьдралаа залгуулдаг олон хүнд аюул учруулж байна. Байгаль Орчныг Хамгаалах Нийгэмлэг, Дэлхийн Байгаль Орчны Сан, бусад ТББ-ууд хамтран Засгийн Газрын дэмжлэгтэйгээр бэлтгэсэн Чимээгүй хээр тайлан нь байгаль орчны сул дорой засаглал, байгалийн нөөцийн зохисгүй менежмент нь ядуу айл өрхүүдэд хэрхэн хүнд тусаж байгаа талаар өгүүлсэн юм.
Зах зээлд шилжиж эхэлсэн үеээс хойш олон мянган монголчууд өрхийн амьжиргаагаа тэтгэх өөр хувилбарууд цөөн байсан учир ан агнуур хийж амьдрах болсон. Зөвхөн ангийн үсний худалдаанаас эдийн засагт жил бүр 100 сая ам. доллар ордог нь уул уурхай, ноолуур, аялал жуулчлалын дараа дөрөвдүгээрт бичигддэг байна. Жилээс жилд нэмэгдэж буй хууль бус ан агнуур нь тогтвортой бус байдлаар явагдаж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх нь бүү хэл бууруулж, ховор болон ердийн ан амьтны тоо толгой их хэмжээгээр буурч, сүйрлийн ирмэгт хүргээд байна.

Чимээгүй Хээр тайланд ангийн үсний арилжааны түүх, одоогийн ан олзворын байдал, хэмжээ, борлуулатын тоо зэргийг анчид, борлуулалтын сүлжээ, зах зээлийн судалгаа, одоогийн ан агнуурын менежментийг үндэслэн судалсан үр дүнгийн талаар бичсэн ба ан агнуурын менежментыг сайжруулснаар тогтвортой амьжиргааг дээшлүүлэх зөвлөмжүүдийг гаргасан юм.

Модны Хууль Бус Нийлүүлэлт

Монголын ойн нь одоогоор хямралд байгаа ба хууль бус мод огтлолт нь ойр хавийн ой, ялангуая, том хотуудын эргэн тойрны ойг сүйтгэж байна. Модны хэрэглээний талаархи тоо баримт маш их зөрүүтэй нь мод огтлолтын хэмжээний талаар найдвартай тоо баримт үгүй гэдгийг харуулж байна.

Монголын ой их удаан ургадаг байхад мод огтлолтын тоо хэмжээ нь тогтвортой огтлолтын хэмжээнээс нилээд өндөр байна. Одоогийн зөвшөөрөгдсөн мод бэлтгэлийн тоо хэмжээ маш доогуур тогтоогдсон нь хууль бус мод бэлтгэл хэрээс хэтэрч, авилгал, хээл хахууль газар авахад хүргэж байна. Их хэмжээний хууль бус мод бэлтгэл нь үнийг бууруулж, хууль ёсны мод бэлтгэлийг ашиггүй болж байна.

Хатагтай Ц. Эрдэнэчулуун ахлагчтай баг Монголын Модны Нийлүүлэлт Хууль ёсны ба Далд Эдийн Засаг товхимолыг бичсэн ба энэ бүтээлд ойн одоогийн байдал, авч буй арга хэмжээнүүд, ойн үйл ажиллагааг хянах, ойн секторыг ард олны ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх талаар зөвлөмжүүдийг гаргасан юм.

Мод Тарих Санаачлагын Үр Дүнгийн Үнэлгээ

БОЯ–ны сайд асангаас Дэлхийн Банканд Ногоон Хэрэм хөтөлбөр болон Монголын хойд аймгуудад мод тарих санаачлагыг дэмжих хүсэлт гаргасны дагуу ГТХАН, Готтингены Их Сургууль, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн хамтран мод тарих үйл ажиллагааны үнэлгээг хийсэн юм.

Дэлхийн Банк тодорхой дэмжлэг үзүүлэхийн өмнө монголын цаг агаарын хүнд нөхцөлд урьд өмнө тарьж байсан модны үр дүнг судлах нь зөв гэж үзсэн юм. Ийм төрлийн үнэлгээг урьд өмнө хийж байгаагүй байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мод тарих нь одоогийн байдлаар амжилт олоогүй нь харагдаж байгаа ба ойн ланшафтыг бага зардлаар, үр дүнтэй сэргээх нь байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих явдал гэдэг нь мод тарих санаачлагаас авсан хамгийн том сургамж болсон юм.

Мод тарихад газрыг зөв сонгох, техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах шаардлагтай ба мод тарьсны дараа олон жил тарьцуудыг асарч хамгаалах хэрэгтэй. Үүнээс гадна шалгасан зарим газар ямар ч мод тариагүй байсан нь алс холын нутагт мод тарих нь авилгал бий болгож байгааг харуулж байна.

Улаан Жагсаалт ба Хөтөлбөрүүд

МУИС, Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо, Лондонгийн Зоологийн Нийгэмлэг зэрэг газрууд хамтарч монголын сүүн тэжээлтэн, загас, хоёр нутагтан, хэвлээр явагч нарын асуудлыг хариуцсан газруудын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж хэд хэдэн удаагийн семинар зохион байгуулсан.

Үүний үр дүнд Улаан Жагсаалт ба хөтөлбөрүүдийг боловсруулсан. Улаан Жагсаалт-нд орсон амьтны нэр, тархалт,учирч буй аюул, хууль зүйн байдал болон бусад мэдээллийг монгол, англи хэл дээр нэгтгэсэн юм. Эдгээр нь үндсэн мэдээлэл нь үг хэллэгийн хувьд энгийн, ойлгоход хялбар, байгаль хамгаалагч, бодлого боловсруулагч ба судлаачдад зориулагдсан бөгөөд хамгаалж, хадгалах төрөл зүйлийн жагсаалт гаргаж, бодлого боловсруулагчдад хадгалалт хамгаалалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход туслах зорилгоор энэхүү бүтээлүүдийг боловсруулсан юм.

Цуглуулсан тоо баримт нь одоогоор МУИС-д Монголын Биологийн Төрөл Зүйлийн Мэдээллийн санд хадгалагдаж байгаа. Энэ нь цаашид байгаль орчны үнэлгээ хийхэд маш чухал тоо баримт юм. Уг сангаас тоо баримт авах нь үнэ төлбөргүй ба олон газар тасархай бутархай байсан мэдээллийг нэг газраас авах боломжтой болж байгаа нь чухал юм.

Монгол орон дахь загас

Хөгжлийн олон төслүүд монголын цэвэр усанд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байна. Монгол орны цэвэр усны экосистемийг гүйцэд судлаагүй байна. НЕМО –гаас санхүүжүүлсэн энэ ажлын үр дүнд байгаль орчны үнэлгээ хийхэд өндөр ач холбогдолтой монголын нуур, голуудад амьдардаг загасны сүүлийн үеийн, цогц, найдвартай жагсаалтыг гаргасан.

Уг ажлыг нарийн мэргэжлийн ном, бүтээл мөн орон нутгийн болон гадаадын зөвлөхүүдтэй хийсэн ярилцлага, Бээжин, Санкт Петербург, Берлин, Стокколм, Парис хотуудын үндэсний түүхийн музей ба эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хадгалагдсан түүхийн материал болон монголын зүүн ба төв хэсэгт хийсэн судалгааны үндсэн дээр гүйцэтгэсэн. Зохиогч, Маурис Коттелат нь энэхүү чухал шинжилгээ хийхдээ энэ бүсийн загасны таалархи өөрийн хосгүй мэдлэгийг ашигласан юм.

Зугтах газар үгүй гэж үү? Говийн бүсэд хулан ба бусад ховор амьтдыг өсгөх ажлын үнэлгээ

Тогтвортой Амьжиргааны төслийн хүрээнд хийгдэж буй худаг засварын ажил нь говийн ховордсон амьтан, ялангуяа, хуланд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ойлголт авсны дараа уг ажлыг хийсэн юм. Тухайн бүсэд хүн-зэрлэг ан амьтан хоорондын зөрчлийг сайтар ойлгох нь хэрэгтэй гэж үзсэн бөгөөд хөгжлийн төслүүд хэрэгжүүлснээр зэрлэг ан амьтанд гарсан сөрөг нөлөөг багасгах буюу зайсхийх талаар зөвлөмжүүд гаргасан юм.

Судалгаагаар 7 хуланд хүзүүвч зүйлгэж, ICAPS сансрын хиймэл дагуулаас тандан, хулан их талбайд бэлчдэг, орчны өөрчлөлт, хөдөлгөөний саад зэрэгт хичнээн мэдрэмжтэй болох нь тогтоогдсон юм. Иймээс Говьд ландшафтын төлөвлөлтийн аргыг нэвтрүүлэх нь чухал юм.

Уул уурхайн салбараас байгаль орчин болон нийгмийн салбарт үзүүлж буй үр нөлөө

2006 оны 5-р сард Төрийн Ордонд зохион байгуулсан Зохицуулалт ба Байгаль Орчин сэдэвтэй хоёр өдөр үргэлжилсэн уул уурхайн үндэсний форумд энэ тайланг танилцуулсан юм.

Хоёр өдрийн турш уул уурхайгаас байгаль орчин, нийгэмд гаргаж байгаа гол асуудлуудыг хэрхэх талаар сайтар хэлэлцэх боломж олгогдсон билээ. Уул уурхайн салбарт оролцогч талуудын хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудал, цаашид бодиттой мөн тогтвортой замаар хэрхэн урагшлах талаар талууд харилцан ярилцсан юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button