Эрх зүйн шинэтгэлийн өчигдөр, өнөөдөр, маргааш

Тэгвэл энэ үйл ажиллагааны сүүлийн шат болох Эрхзүйн шинэтгэл өчигдөр, өнөөдөр, маргааш онол практикийн бага хурал боллоо. Хууль зүйн салбарын алдартай эрдэмтэн судлаачидын оролцсон тус бага хуралд эрх зүйн шинэтгэлийг дэмжих, шинжлэх ухааны судалгаа, өнөөдөр xууль зүйн салбарт дутагдаад, тулгамдад байгаа асуудал, эрх зүйг сурталчлах үйл ажиллагааг хөхүүлэн, нэр хүнд бүхий хуульчид, судалгааны үр дүнг хэлэлцэхэд оршиж байлаа.
энэ талаарх Нээлттэй академи ТББ-ийн тэргүүн Х.Тэмүүжин ийн ярьж байна
үideo1
Тус хурлыг Хууль зүй дотоод хэргийн яам, Хуульзүйн үндэсний төв, Нээлттэй академи ТББ-аас зохион байгуулж байгаа. Энэ хурлыг зохион байгуулсанаар хууль зүй, эрх зүйн орчинд нүүрлээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, олноороо хэлэлцэж нэгдсэн нэг шийдэлд хүрэхэд оршиж байгаа аж.
Хуралд 40-50 албаны хүн оролцсоноос МУ-ын гавьяат хуульч Хууль тогтох үйл ажиллааганы шинэтгэлийн тухайд, Доктор проф, УИХ-ын шигүүүн Н.Лүндээжанцан Эрх зүй шинэтгэл Шүүх эрх мэдэл, Доктор проф, Н.Лүндэндорж Эрх зүй шинэтгэл Эрхзүйн соёл, Хууль зүйн шинжлэх ухаан сэдвээр Академич С.Нарангарэл, Эрх зүй шинэтгэл Хууль зүйн боловсрол сэвдээр МУ-ын гавьяат хуульч, Академич Ж.Амарсанаа нарын хүмүүс илтгэл тавьлаа..
Xурлыг Хууль, зүй дотоoд хэргийн яам, Хуульзүйн үндэсний төв, Нээлттэй академи ТББ-аас энэ сарын 13-14-ний өдрүүдэд Оюутны илтгэлийн уралдааныг зохион байгуулсан бол 28-ы өдөр онол практикийн бага хурлыг хийхээр болсон. Юутай ч хууль, эрх зүйн орчиныхон маань өөрсдийн үйл ажиллагаанд учраад байгаа хүнднрэлтэй асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга замыг хайж байна. Олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг хойно тэд ямар нэгэн шийдэлд хүрэх бизээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button