Chart Music Awards-2006 бусдаас онцлог наадам болно

Энэхүү наадмыг зохион байгуулсанаас дэлхийн хөгжмийн ерөнхий чиг хандлагатай энэ зэрэгцэн яваа өөрийн улсын орчин үеийн урлагийн хөгжлийг тодорхойлох Chart Music Awards-2006-г хийхээр болжээ.

Их хотын урлаг болох орчин еийн хөгжмийг нийтэд хүргэхийн тулд төлөр жанрыг нь зөв ангилж хамтлаг дуучдын өөрсдийнх нь үгээр зөв тайлбар, амьд тоглолтыг бодитоор нийт ард түмэнд хүргэх нь гол ач холбогдол оршиж байгаа аж.

Chart Music Awards-2006 тоглолтын талаар BAT production-ны захирал Б.Батболд ийнхүү ярьж байна.үideo1БСШУЯ-тай хамтран зохион байгуулж буй уг наадмын орлогоос өнчин хүүхдүүдэд хандаж тусламж үзүүлэх ажээ. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд 15 ширээ бүхий компьютерын танхимыг бий болгохоор зорьж байгаа ажээ.

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, МУ-ын гавьяат багш Ж.Дүгэр энэхүү хандивын тоглолтын талаар ийнхүү ярьж байнаүideo2
Монголын рок поп хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлийг нийслэлийн шилдэг таван хөгжмийн радиотой хамтран дүгнэж, үзэгч олны санал асуулгаар шилдэг бүтээлийг долоо хоног бүр шалгаруулдаг. Тэгвэл энэ шалгаруулалтанд аль хамтлаг дуучид олон шалгарсан байна тэр уран бүтээлчдийг Chart Music Awards-2006 тоглолт дээр шилдэг хэмээн өргөмжлөх ажээ. Энэ жилийн шилдгийг шалгаруулах наадмаа өнчин хүүхдэд хандсан хандив болгон зарлаж байгаа бөгөөд жил ирэх тусам нийгмийн эмзэг хэсгийнхэнд зориулах юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button