НӨАТ-тэй байр худалдан авдаг цаг дуусах болно

Хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлж, орон сууцаар хангах зорилгоор өнгөрсөн оны 8-р сарын 4-ны өдөр Зарим материал, машин механизм, тоног төхөөрөмж, бараа ажил, үйлдчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль анх батлагдан гарсан. Энэхүү хууль нь 2008 оны хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөгдөхөөр баталсан боловч ирэх оны эхнээс хүчингүй болж байгаа аж.

Yндэсний соёмбо хөдөлгөөний Иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг эрх зүйгээр хангах зөвлөлийн дарга Б.Лхагважав энэхүү хуулийн хэрэгжилт иргэдэд хэрхэн хүрсэн талаар ийнхүү ярьж байна.үideo1
Барилгын материал оруулж ирэхэд аж ахуйн нэгжүүдээс НӨАТ аваагүй бөгөөд иргэдэд НӨАТ-гүй байр зарах үүд байсан юм. Гэтэл Yндэсний соёмбо хөдөлгөөнд иргэдээс удаа дараа НӨАТ-тай байр худалдан авсан энэ нь хуулийн хувьд байх ёстой юу гэсэн өргөдөл гомдол, санал хүсэлт олноор ирсэн байна. Эдгээрээс үндэслэн ирэх сарын 1-ны өдөр 2005 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш шинээр орон сууц авсан иргэд байр худалдан авсан гэрээ, ордер, иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулсан хуулбаруудыг нэгтгэн Сангийн яаманд хандах аж.

Өнөөдрийн байдлаар зуу гаруй иргэд байр авсан бичиг баримтаа нотариатаар баталгаажуулан хөдөлгөөнд хандаад байгаа аж. Иргэдийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үүднээс Хувьсгалын музей, МҮЭСТО-нд бичиг баримтыг хүлээн авч байгаа аж.

Сангийн яам барилгын компаниудын байр худалдаалсан бичиг баримтанд шалгалт хийгээд НӨАТ-тэй зарсан байр байвал иргэдэд НӨАТ болох 15 хувийг эргүүлэн өгөх аж. Сангийн яамны зүгээс энэ талаар ямар нэгэн анхаарал тавихгүй байвал Yндэсний соёмбо хөдөлгөөн шүүхэд хандах юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button