Кока-Кола нь үхрийн махыг хоёр хоногийн дотор хайлуулах чадалтай

/нэр нь хаанаас үүссэн нь ойлгомжой болж байгаа байх/. Мөн энэ ундааны 1% -ийн найрлага нь Мерхандиз-7 гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хүн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна.

Coca-cola-ны найрлагад ордог фосфорын хүчлийн рН нь 2.8 болохоор хүний хумсыг дөрвөн өдрийн дотор бүрэн хайлуулах чадалтай. Цаашилбал… цаашилбал бүр ч аймшигтай.

АНУ-ын олон мужуудад замын цагдаа нар машиндаа үргэлж 2 галлон /7.2 литр/ Coca-colaавч явдаг ажээ. Шалтгаан нь тун энгиийн бөгөөд аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгахын тулд.

Coca-cola аяганд үхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно.

Машины хромоор өнгөлсөн гадаргуйн зэвийг арилгахын тулд Coca-cola-нд дүрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай. Coca-cola-нд агуулагддаг фосфорын хүчин нь хромтой урвалд орсноор хромын фосфат үүсгэн зэвийг арилгадаг. Сонирхуулахад яг энэ шалтгааны улмаас АНУ-ын байкерууд байнга кока-колаг авч явдаг ажээ.

Халаалтын батарейны зэвийг арилгахын тулд дээр нь нэг лааз Coca-cola асгахад дээр өгүүлсэнтэй адил урвал явагдаж зэв арилах юм байна.

Зэвэнд идэгдээд эргэхгүй байгаа боолтыг суллахын тулд Coca-cola-нд дэвтээсэн алчуураар боон хэдэн минут байлгасны дараа эргүүлэхэд болно гэжээ.

Баруунд Coca-cola тээврлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна.

Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар Coca-cola мэтийн хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс илүү байдгийг тогтоожээ.

1литр Coca-cola төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий. Гэтэл насан хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг ажээ. Yр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэж болзошгүй байдаг аж.

Coca-cola мэтийн хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хүргэж болзошгүйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгэтэйчүүдийн хувьд энэ нь маш хүндээр тусдаг ажээ.

Coca-cola мэтийн ундаанд агуулагддаг фосфорын хүчил нь бөөрний чулуу үүсэхэд эергээр нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна.

Дэлхийн маш олон оронд Coca-cola мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хүн амаа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ.

Энэтхэг

Энэтхэгийн хэд хэдэн мужуудад Coca-cola ундааг зарж борлуулахыг бүрэн хориглосон байна. Эдгээр мужуудад зарагдаж байсан Coca-cola-нд эдгэрэшгүй өвчин үүсгэх аюултай пестицид мэтийн хортой бордоо их хэмжээгээр илэрсэн болохоор арга буюу ийм шийдвэр гаргажээ. Тэр бүү хэл эдгээр мужийн тариачид хөвөнгийнхөө тариаланг хортон шавьжаас хамгаалахын тулд Coca-cola-гаар шүршин ариутгах явдал нэг бус удаа гарч байсан байх юм. Тухайн үедээ Энэтхэгийн зургаан ч мужид энэ ундааг зарахыг бүрэн хориглож байсан байна.

Латви

Латви нь энэ жилийн наймдугаар сард сургуулиудад хүнсний будаг агуулсан сэрүүцүүлэгч ундаа, чипс, өнгөтэй чихэр бохь, хий болон синтетик бодис ихээр агуулсан хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдахыг бүрэн хоригложээ. Эдгээрийн дотор Coca-cola орсон нь ойлгомжтой. Хачирхалтай нь цагтаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан хатагтай Мадлен Олбрайт нь Латвийн ерөнхийлөгч Вайре Вике-Фрейбергед захидал бичин энэ шийдвэрийг цуцлах талаар бодож үзэхийг хүссэн байна. Шалтгаан нь тун энгийн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Олбрайт нь одоо Coca-cola компанид өндөр албан тушаал хашдаг ажээ.

Турк

Туркийн Ариун Николайн сан-ийн Дэлхийн зөвлөл нь Coca-cola компанийг шүүхэд өгч ундааныхаа найрлагын нууцыг бүрэн дэлгэхийн шаарджээ. Туркийн хуулинд нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгон нь бүтээгдэхүүн тус бүрт агуулагдаж байгаа бодисын талаар худалдан авагчдад бүрэн мэдээлэл хүргэж байх ёстой аж. Гэтэл Coca-cola-ы найрлаганд ордог зарим бодисын талаар дэлхий дээр ердөө 10 хүн мэддэг гэдгийг дээр өгүүлж байсан. Дэлхийн зөвлөлийн удирдагч Муаммер Карабулут нь бидний үйлдэл нь дэлхий бусад улсуудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна гэсэн мэдэгдэл хийжээ.

Жич
Tа бүхэн www.google.com – оос вред от кока колы хэмээн хайж coca-cola-гийн нүглийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж жинхэнэ эх сурвалжаас нь үзнэ үү.

Түүнчлэн дараах линкүүд дээр дарж жинхэнэ эх сурвалжаас нь сонирхоорой

Эх сурвалж Wikipedia

Москва-д бага насны хүүхдүүдэд coca-cola-г хорьж байна

Coca-Cola-г шүүхдэж яллаа, тэд мэдээж буруутай нь нотлогджээ

Та бүхний эрүүл мэндийг хүндэтгэсэн
(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button