Төрийн албаны зөвлөл төсөл хэрэгжүүлдэг байгууллага гэж үү

Энэхүү байгууллага нь төрийн албан хаагчдын хувьд албан тушаал дэвших ногоон гэрэл-ийн үүрэг гүйцэтгэдэг байгууллага гэж хэлэхэд хилс болохгүй. Хууль дүрэмдээ ч тиим эрх бүхий байгууллага гээд тодорхойлчихсон.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын еренхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад хэн нэгнийг санал болгон, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгох эрхтэй.

Энэхүү байгууллага (зөвлөл) нь үйл ажиллагаагаа зөвхөн УИХ-д тайлагнах ёстой. Энэхүү зөвлөлийн гүйцэтгэх ажлын алба нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон УИХ-ын 2002 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн дүрэм-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

УЧРАА МЭДДЭГ ХӨГШЧҮҮЛ ЭЭ ГЭЖ…

Зөвлөлийн дүрэмд заасны дагуу Зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Зөвлөлийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон мэргэжлийн туслалцаа үзүүлж, зөвлөлийн өмнө ажлаа хариуцна гэсэн байх. Бүтэц, орон тооны 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны даргаар Ц.Самбаллхүндэвийг томилов. Төрийн алба гэгч нь туршлагатай, тохитой, тэтгэврийн насныхан байх ёстой гэж ойлгосных уу тус албаны олонхи ажилтан нь тэтгэврийнхнээс бүрдэв.

Зарим нэг нь тэтгэврийн насны хүмүүс өөрийг нь хамгаалах лут бамбай болдгоос энэхүү сонголтыг хийсэн гэх. Тус албанд 70 шахталаа ажилласан нэгэн ч байх. Тэр нь Төрийн албаны зөвлөлийн Төрийн албан хаагчдын цалин хөлсийг боловсронгуй болгох төсөл дээр ажиллан сард 1000 ам.долларын цалин авч байсан гэдэг. Үүнээс гадна тус ажлын алба нь УИХ-аас баталсан орон тооноос илүү хоёр хүнийг авч ажиллуулсан байжээ.

Төрийн албаны зөвлөлийн даргын 2002 оны 32 тоот тушаалаар даргын туслахаар Ц.Насанжаргал, мөн онд нягтлан бодогч эдийн засагчаар Р.Очбадрах, 2003 архивын эрхлэгчээр А.Цэцэгмаа ажилд авсан байна. Гэвч ажлын албаны даргын тушаалаар дээрх гурван хүн шинжээчээр ажиллах болов.

Дээрээс нь зэрэг дэвийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувь болон цалингийн зөрүүгээ ч хүртэж байжээ.

Үүнээс гадна Төрийн албаны зөвлөл нь олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй ганц газар.

Гэвч төслийн санхүүгийн тайланг гаргаагүй байж. Ц.Самбалхүндэв даргад энэ талаар тус зөвлөлийн гишүүд шаардлага тавихад хүлээж авдаггүй гэнэ. Учир нь, Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Норовсамбуугийн өмгөөлөл түүнд хэр баргийн хир халдахгүй болтол хамгаалдагт оршдог гэх.

Уг нь эрх зүйт төр төлөвших, төрийн албаны чадавхи сайжрахад Төрийн албаны зөвлөлийн гүйцэтгэх үүрэг их. Гэвч өнөөдөр тус зөвлөлийн удирдлагуудын хувьд энэ нь хувийн эрх ашиг, албан тушаалаас хямдхан үнэлэгдээд буй бололтой. Энэ та-лаархи жишээ баримт ч цөөнгүй. Төрийн зөвлөлийн ажлын албаны дарга Ц.Самбаллхүндэв өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн хууль зөрчиж архив, бичиг хэргийн ажилтан А.Цэцэгмааг төрийн захиргааны зогссонгүй, төрийн албан хаагчийн тангаргаа өргөөгүй байхад нь зэрэг дэв олгосон байна. Үүнээс гадна ажилд ороод нэг жилийн нүүр үзээгүй Ж.Дагийжанчивт ч дээрх зэрэг дэвийг олгосон байна. Энэ нь цаагуураа нөгөө л цалингаа нэмүүлэх арга зам болдог байна. Иймээс үүнийг Зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгож, дахин авч үзэх нь зүйтэй гэсэн боловч Ж.Норовсамбуу дарга хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Дэлхййн банк, Азийн хөгжлийн банк, Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг донор байгууллагуудаас санхүүжиж буй хэдэн сая долларын төсөл дээрх хоёр эрхмийг дөрөө нэгтгэхэд хүргэдэг гэх явган яриа ч байх юм. Үүнээс гадна дээрх төслүүд хэрэгжээд Монголын төрд гялайтал юу наалдав гэдэгт онцгойрох хариултгүй өдийг хүрэв. Яахав. Жилийн жилд Ж.Норовсамбуу, Ц.Самбаллхүндэв хэмээх хоёр дарга дөрвөөс таван удаа гадаадыг зорин нисдэг нь дээрх төслүүдийн Монголд өгч буй үр ашиг байх л даа.

Төрийн зөвлөлийн ажлын албаны шугамаар арав гаруй төсөл хэрэгжих. Хачирхалтай нь, энэ бүх төсөл, хөтөлбөрийн захирал, эсвэл зохицуулагчаар заавал Ц.Самбаллхүндэв ажиллах ёстой гэсэн зарчим үйлчилдэг гэх. Тэрээр төслийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хоёрду-гаар гарын үегийг зурдагтай ч энэ бүхэн холбоотой гэдэг.

Өнөөдөр хүмүүс Төрийн албаны зөвлөл гэж ямар байгууллага байдгийг мэддэггүй гэхэд хилс болохгүй. Нэгэнт мэдэхгүйгээс хойш ямар эрх бүхий байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ч мэдэхгүй гэсэн үг. Энэ байгууллага маань жилд ганц хоёрхон болох төрийн албан хаагчийн шалгалтын үеэр гэнэт тодрон гарч ирж мөнгө хураах үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодог хүн олон байдаг юм билээ.
мөнгөтэй

БОЛ ЯМАР Ч ШАЛГАЛТАНД ТЭНЦЭЖ БОЛНО

Төрийн албан хаагчийн шалгалт авах үйл ажиллагаатай холбоотойгоор гарах зардал байгууллагын үйл ажиллагааны төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар шалгалтын төлбөр гэж мөнгө хураан авдаг. Энэ нь 2003 онд 3000, 2005 оноос 5000 төгрөг болон өсөв. Цаашдаа энэ зардал өсөх магадлал өндөр.

Төрийн албан хаагч хэмээх шүхэр дор хэн ч орохыг хүснэ. Энэ бол өнөөгийн нийгэмд ажил, амьдралтай байхын баталгаа учраас тэр.

Төрийн алба горилогчдод тулгарах шалгуурын нэг нь эрүүл мэндээр тэнцэх эсэх тодорхойлолт. Хачирхалтай нь, клиникийн нэгдсэн эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлгийн эмч нарын дүгнэлтээс бусад нь хүчингүй. Өөрөөр хэлбэл, төрийн алба горилогчдоос заавал нэгдүгээр эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолт авчрахыг л шаарддаг. Энэ нь 12 төрлийн шинжилгээ аж. Мэдээж шинжилгээ бүр өөр өөрийн үнэлгээтэй. Энэ нь ч зүйн хэрэг. Харин төлбөрийг нь л төлчихвөл төрийн алба горилогч өөрөө байхгүй байсан ч эмч нар тодорхойлолт хийгээд өгчихдөгт л учир байгаа юм.

Ном журмаар нь явбал дор хаяж долоо хоногийн аж-лаа алдах учир зүгээр л мөнгийг нь төлөөд хэн нэгнийг явуулчихаад тамга дараад өгчихдөг юм гэх нэгэн ч байх. Ингэхэд нөгөө эмч нар маань үзээгүй атлаа үзсэн юм шиг эрүүл гэсэн оношийг гарын үсгээрээ баталгаажуулаад өгдөг болж таарч байгаа юм. Ийм болохоор төрийн алба горилогчид эрүүл мэндээр тэнцэхгүй гэсэн теором байхгүй байх нь. Бас болоогүй ээ. Оношийг баталгаажуулж ерөнхий эмч гарын үсэг зурж, тамга дарах ёстой юм байна. Бас л тогтсон ханштай, таван мянган төгрөг байдаг гэнэ. Уг нь гарын үсэг зурна гэдэг тавхан секундын ажил. Магадгүй Монголд байгаа хамгийн өндэр үнэлгээтэй ажил ч энэ байж болох. Таван секундэд таван мянган төгрөг халаасаадцаг нь тэр шүү дээ. Өнгөрсөн сарын 15-нд болсон шалгалтад 1300-гаад хүн орсон гэсэн. Ингээд бодохоор зөвхөн гарын үсэг зурсныхаа төлөө зургаан сая 500 мянган төгрөг хаана ч юм оруулсан байх тооцоо гарч байна. Гарын үсэг ингэж үнэд ордог цаг бас ирдэг байна шүү.

ШАГНАХАД ШАЛТАГ МУНДАХГҮЙН ҮЛГЭР

Төрийн албаны зөвлөл нь Төрийн байгууллага болохоор үнэхээр төсөв мөнгө нь хүрдэггүй юм уу гэхээр бас үгүй юм. Төрийн албаны зөвлөл нь ажилтнуудаа урамшуулан шагнахдаа төрийн байгууллагууд дотроо нэлээд дээгүүр байр эзлэх бололтой. 2005 онд тус зөвлөлийн ажилтнуудаас шагнал хүртээгүй хүн үгүй гэнэ. Хамгийн бага нь 20 мянга, их нь 270 мянга хүртэлх төгрөгийн урамшуулал хүртсэн байна. Тус зөвлөлийн ажлын албаны дарга Ц.Самбаллхүндэвт 2005 онд үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн төвшингийн үнэл-гээний шагналд 800-аад мянган төфөгийн шагнал хүртээж байв.

Мөн хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлж ард түмнээ аюулгүй орчинд амьдрахад нь өөрийгөө зориулсан-д нь талархаж 500-гаад мянган төгрөгөөр шагнасан байдаг.

Эдгээрээс гадна Ж.Норовсамбуу, Ц.Самбаллхүндэв нарын автомашинаар жуулчлах аялап жилээс жилд улам өсөх чиг хандлагатай байгаа аж. Зөвхөн 2005 онд гэхэд л Ж.Норовсамбуу даргын автомашины аялал 7119 км-ээр хэтэрч байсан гэдэг.

Барс шиг ноёдыг ирвэс шиг түшмэд дагамуй гэсэн эртний нэгэн үг байх. Төрийн албанд орохоор шалгалт өгөгчдөөс шалгалт авахад Төрийн албаны зөвлөлийн ажилтнууд салбар комисст ажилласны, бэлтгэл ажил зохион байгуулсны, хянагч багшаар ажилласны гээд чамлахааргүй хөлс авдаг байна. Ажил хийгээд авч байгаа юм даа гэтэл үгүй аж. Цаана нь бас үндсэн ажлаа хийсний цалин гэж хүртдэг байна.

Төрийн алба гэдэг ямар их унацт.айг дээдеээс нь эхлэн харахад иймэрхүү. Энэхүү авах мөнгөний хэмжээ доошлох тусмаа ихэсдэг гэх нэгэн байх. Ийнхүү төрийн албанд горилогчдоос шалгалт авч, ажиллах эрхийг нь олгох Төрийн байгууллагын удирдлагууд өнгө, мөнгөний сонирхолд хөтлөгдөн хувийн эрх ашгаа урдаа барин төрийн ажлыг цалгардуулах болов. Иймд энэхүү байгууллагаар шалгуулан төрийн ажилд тэнцэгсэд ямар шалгуураар шалгалтад тэнццэг нь ч эргэлзээтэй болно. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэсэн нэгэн үг байдаг. Төрийн албыг чанд шударга байлгах үүрэг хүлээдэг Төрийн албаны зөвлөл иймэрхүү маягаар ажиллах юм бол төрийн алба эрүүлжин цэвэршинэ гэж горьдох хэрэггүй биз ээ.

Д.ЛХАГВА-ОЧИР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button