Ц.Элбэгдорж АН гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцээд 250 саяын эсрэг зогсохоор боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар эл асуудлаар санал хураалт явуулахад долоон гишүүнээс бусад нь зөвшөөрсөн.
АН-ын дарга Ц.Элбэгдорж үунтэй холбогдуулан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-АН 250 сая төгрөгийн тухайд УИХ-ын гишүүдтэйгээ зөвшилцөөд ямар шийдэлд хүрсэн бэ?
-250 сая төгрөгийн асуудал өмнө нь төсөвт огт байгаагүй. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гэнэт гарч ирсэн. Ийм учраас манай нам урьдчилж байр сууриа илэрхийлэх боломж байгаагүй. АН-ын гүйцэтгэх зөвлөл ярилцаад үүний эсрэг байхаар нэгдсэн ойлголтод хүрлээ. УИХ-ын гишүүдтэйгээ бид их удаан ярилцсан. УИХ-ын гишүүд нэг триллион төгрөгийн төсвийн хувиарлалт хийгээд хяналт тавьдаг байсан бол одоо 20 тэрбум төгрөгийн хойноос хөөцөлддөг болчих гээд байна. Мөнгө гэдэг угаасаа муу үг дагуулдаг. Ийм муу ажлыг Засгийн газар хийж байгаа. Тиим учраас Засгийн газартаа УИХ нь хяналтаа тавиад эзэн хүн шиг хариуцлага тооцож, ажил албанаас нь авч„хаяад, шүүх. хуулийн байгууляагаа дуудаад сууж байх хэрэгтэй. УИХ-ын гишүүд яаж ч тайлбарлаад 250 сая төгрөг авч байна л гэж ард иргэд ойлгоно. Тэгэхээр гишүүд ямар ч шаардлагагүй дарамтад ороод байна. Хүүхдийнхээ сургалтын төлберийг төлье та 250 сая төгрөгтэй болсон гээд л ирнэ. Мөнгө зарцуулалтын муу тал нь хэзээ ч хүмүүс мөнгө аваад баярлалаа гэж хэлдэггүй. 200 хүн баярлаж магадгүй. Гэтэл цаана нь 20000 сонгогч гомдож үлддэг. Төсөвт ийм их мөнгө байгаа юм бол тэр 20 тэрбум төгрөгөөрөө тусгай сан байгуулаад ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажиллагаа явуулаач ээ гэж л хэлмээр байна.

-Танай намын УИХ-ын гишуүдийн ганц хоёроос бусад нь энэ мөнгийг авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн шүү дээ?
-Ер нь УИХ-ын гишүүд гэдэг бол тодорхой хэмжээгээр намынхаа хамт олны өмнө хариуцлага хүлээсэн байдаг. Дахиад ч нэр дэвших асуудал яригдана, намын шийдвэрээ биелүүлж байгаа эсэх гээд ажлын жагсаалтад ороод явдаг дүрэмтэй. Үүгээрээ л манай нам явна гэж бодож байгаа. 250 саяыг оруулж ирээд батлуулж байгаагын цаана зүгээр л эрх барьж байгаа олонхийн заль мэх байдаг. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ төсөв хэлэлцэхэд санал гаргадаг. Жишээлбэл 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэхэд гишүүд санал гаргасаар байгаад 400 тэрбум болгочихож байгаа юм. Ийм хэмжээний алдагдлыг Засгийн газар үүрэх ямар ч бололцоогүй тул гишүүн бүрт 250 саяыг хувиарлаад нөгөө саналаасаа татгалз гэдэг. Тэгэхээр гишүүд маш хурдтайгаар саналаасаа татгалзаж эхэлдэг. Нөгөө талаас хуульдаа12-р сарын нэгнээс өмнө батлагдах ёстой гээд хугацаа заачихсан байдаг. Аль ч Засгийн газрын үед хамгийн их айдаг зүйл энэ. Хэрвээ гишүүд хоорондоо хэрэлдээд төсөв нь батлагдахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцно гэхчилэнгээр эрх баригчдын асуудал босч ирдэг юм. Үүнаэс зугтахын тулд л гишүүд Засгийн газар хоёрын хооронд мөнгөөр дамжуулж хэлцэл явуулдаг хэлбэрлүү шилжчихээд байна. Ер нь төсөв хуулийн хугацаандаа батлагдахгүй байхаас айх хэрэггүй. Дараа жилийн төсөв нь хугацаандаа батлагдахгүй бол өмнөх жилийн төсвийнхөө хуулиар хийгдээд явна гээд хуульд заачихсан байгаа.

-УИХ-ын даргыг авилгалын хуульд засвар хийсэн гээд байгаа талаар юу хэлэх вэ?
-Тэр авилгалын хууль бол батлагдсан хууль биш засагдсан хуульюм билээ. Олонд цацагдсан баримт материалыг нь ард түмэн харсан байх. Засварлагдсан хуулиар цаашдаа асуудал шийдвэрлэгдэхгүй. Ийм болтлоо УИХ-ын үйл ажиллагаа буруу тийшээ явчихсан байгаа юм л даа. Үүнийг зогсоох шаардлагатай. Бид ч гэсэн хууль нь хүчин төгөлдөр болоод ажиллаад ирэхээр байр сууриа илэрхийлэх болно. Ашигт малтмалын гээд л бас нэг засварлагдсан хууль байгаа.

-Хүүхдэд очих мөнгийг яаж хувиарлах талаар танай намын гүйцэтгэх зөвлөл тодорхой санал дэвшүулэх уу?
-Хүүхдийн мөнгийг сар бүр өгдөг зарчмаасаа манай нам ухарч болохгүй гэдэг дээр гишүүддээ үүрэг өгсөн байгаа. Хэрвээ МАХН сар бүр өгөхгүй үүнийг завхруулах юм бол сар бүр өгүүлнэ гэдэг асуудлаа дахиж тавиад тууштай явах болно.

-Төрийн ордны байршлыг ид хэлэлцэж байгаа. Олон янзын л санал гараад байна?
-Манай УИХ-ын гишүүд наад асуудлаар чинь чиглэл авъя гэсэн. Монгол улс төрийн ордонтой. Хуучин оршуулгын газартай зэрэгцэж байсан төрийн ордон маань одоо юу ч гэсэн хүндэтгэлийн хөшөө дурсгалаар хүрээлэгдлээ. Харин одоо Засгийн газарт байшин хэрэгтэй байна. Бидний төлөвлөгөөгөөр хуучин хэвлэлийн комбинатын оронд нийт яамдыг оруулах боломжтой 15-20 давхар байшин бариад нэг яам нэг давхарт байрлах юм. Ингээд ирэхээр үйлчилгээ, менежмент, цаг зардал хэмнэх болно. Тэгээд одоогийн байрлаж байгаа байшингууд нь зарагдчихаар чирэгдэл, зардал гарахгүй.

Хятадын Засгийн газраас авахаар боллоо. Өнгөрсөн жил ерөнхийлөгчийн айлчлалын үеэр арай өөр асуудал яригдаж байсан биз дээ?
-Энэ зээл гурван жил яригдаж байгаа. Ер нь бол зээлийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад авч ашиглах шаардлагагүй юм аа л гэж бид ярьж байсан юм. Эгийн голын усан цахилгаан станцыг өөрсдөө ирж бариад, үйл ажиллагаанд нь оруулаад Монголын талд шилжүүлж өгөх сонирхолтой хөрөнгө оруулагчид байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдаар хийлгээд тухайн аж ахуйн нэгж нь эргүүлээд зээлээ төлчих боломж байгаа. Гэтэл үүнийг заавал Засгийн газрын нуруун дээр авчран, аль нэг орны зээ-лээс өөрсдийгөө хамааруулсан бодлого явуулж болохгуй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд маш идэвхитэй илэрхийлж байсан. Зээлийн баталгааны хувьд 300 сая долларын 60 саяд нь Засгийн газар баталгаа гарга гэсэн ийм л шахалт байдаг юм. Тэгээд ч нөгөө талаас нь харахад тиим сайн хөнгөлттэй нөхцөлтэй зээл биш шүүдээ.

Өглөөний сонин 2006-11-29

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button