Үolkswagen Touareg Ү10 TDI шинэ рекорд тогтоолоо

155 тонны жинтэй, 450 хүний суудалтай Boing 747 онгоцыг чирж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Уг амжилтыг урд нь 2005 онд ХБНГУ-ын Stuttgart хотод Daimler Chrysler өөрийн шинэ загвар болох M-Class автомашинаараа 60 тонны жинтэй Airbus A319 онгоцыг чирж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Уртаараа 70 метр, 19,4 метрийн өндөр, 4 том тийрэлтэт хөдөлгүүртэй уг аварга зорчигч тээврийн онгоцыг 70 тонны жинтэй тусгай зориулалтын чирэгч машинаар чирдэг юм байна. Фольксвагений инженерүүд 3,5 тонныг чирэх чадвартай, арын тэнхлэгтээ 1640 кг ачааны даацтай Үolkswagen Touareg автомашинаараа 155 тонны Аварга Онгоцыг чирэхээр сэтгэл шулууджээ. Харин эхлээд 2685 кг жинтэй Туарег машиныхаа жинг нэмэх шаардлагатай болсон тул бүгд 4345 кг жинтэй туухайнуудыг автомашиндаа тараан байрлуулж нийт 7030 кг хүнд болгосон байна. Мөн дугуйн даралтыг 4,5 баараар хийлжээ. Ингээд шинэ рекорд амжилтаа тогтоохоор Фольксвагений инженер Uwe Krieghoff жолооны ард суун дифференциаль түгжээг „LOW дээр тавьж автомат хурдны хайрцагны хоёрдугаар арааг сонгож аажмаар хаазаа өгч эхэлсэн байна. Тэгэхэд түүний 313 морины хүчтэй, 750 Nm-ийн дээд эргэлттэй хүчирхэг мотор 747-г байрнаас нь хөдөлгөх хангалттай хүч болж өгчээ. Туарегийн хөтлөгчийн 50%-ийг урд тэнхлэгтээ 50% -ийг хойд тэнхлэгтээ хуваарилдаг онцлог нь шинэ рекорд амжилтаа хийхэд ямарч бэрхшээлгүй болгож чаджээ. Тэр аварга Boing 747-г чирэн 150 метр газар явсан бөгөөд 8 км/цагийн хурдтай явжээ.



(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button