Эртний хүн хаана үүссэн бэ?

Онолоор Homg sapiens-ийн эх орон нь Төв Африк, тэнд хүн төрж дэлхийд тархсан гэдэг. Генетикчид неандерталь хүний геномыг бүрэн тайлахаар шаргуу ажиллаж буй аж. Судалгааны анхны дүгнэлт ч гарч эхэлжээ.

Судалгаагаар европчуудад таван хувийн неандерталийн хольц байгааг тогтоосон байна. Мөн хүн нь Европт 400 мянган жилийн өмнө суурьшсан байж болох юм гэж эрдэмтэд мэдэгдэж байна. ДНК-ийн судалгаа хийсэн Сент Луйс дэх Вашингтоны их сургуулийн эрдэмтэн Алан Темплтон харин Африкаас хүн хоёр удаагийн нүүдлээр Европт орж ирсэн гэж үзэж буй аж. Тэгвэл Неандерталийн соёлын судалгааг хийж байгаа Бристолийн их сургуулийн эрдэмтэн Жао Зильхао нь МЭӨ 40-35 мянган жилийн өмнө неандерталь ба орчин үеийн хүний элэнц амьдарч байсангэж мэдэгдэж байна. Юутай ч дэлхийн олон эрдэмтэд Неандерталийн хүнийг судлах ажил эрчимтэй өрнөж тэр хэрээр сонирхолтой баримтууд гаргаж тавьсаар байна. Магадгүй энэхүү ээдрээт судалгааны бүтээлд эцсийн дүгнэлт байхгүй байж ч мэдэх л юм.

Ардын эрх сонин 232 /510/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button