Хятадын эмч нар эрхтэн дутуу хүүхдэд мэс засал хийнэ

Хэдхэн хоногиин өмнө тэр хүүхдийг эмнэлэгийн хашаанд орхисон байжээ.
Хүүхэд дутуу бойжилттойгоос гадна хоёр хөл нь хоорондоо нийлсэн юм байна. Мөн бөөргүй, шээсний сүвгүй, зүрхний гажиг зэрэг нэлээд хэдэн эмгэгтэй аж. Эмч нар хүүхдийн хүйсийг тусгай багажаар шинжлэхэд эрэгтэй болох нь батлагдсан байна. Хүүхдийг одоо эхо аппаратын тусламжтайгаар амьдруулж буй аж. Эмч нар хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөгөө боловсруулсан бөгөөд эхлээд дотоод эрхтнийг эмчлэх гэнэ. Дараа нь хоёр хөлийг нь салгах мэс заслыг хийх аж. Мэс засалд шаардлагатай зардлыг Чанша хотын эмнэлэг гаргахаар болсон байна.

Дашрамд өгүүлэхэд доод мөч нийлж ургасан тохиолдол 70 мянган төрөлтөд нэг удаа гардаг аж. Ийм өвчнөөс амьд үлдсэн хоёр хүн одоо амьдарч буй юм байна. Тэдний нэг нь Тифани Иоркс гэдэг Америк бүсгүй юм байна. Түүний хөлийг 17 жилийн өмнө төрснийх нь дараа мэс заслаар салгажээ. Хоёр дахь нь Перугийн гурван настай охин бөгөөд түүнд энэ зун мэс засал хийсэн аж. Охин одоо явж эхэлж буй аж.

Ардын эрх сонин 232 /510/
Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button