Б.Гансүх Би дүүгийнхээ амийг өршөөлөөр суллагдсан хулгайчуудаас нэхэж байна

Саяхан л гэхэд Төв аймгийн Баянцогт сумын нутагт иргэн Б.Жавзансэнгийг алаад 14 тооны адууг нь авч одсон ноцтой хэрэг гарсан билээ. Алуурчид нь аанай л Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор шоронгоос өршөөлөөр суллагдсан хумүүс байсан гэнэ. Энэ талаар талийгаач Б.Жавзансэнгийн ах Б.Гансүхтэй ярилцлаа.

-Хэрэг гардаг өдөр яг юу болсон юм бол?
-Аравдугаар сарын 19-нд манай адуу усандаа ирэхэд эр, сувай 14 тооны адуу дутуу байж. Ингээд дүү маань 18 цагийн орчим дутуу байгаа адуугаа олж ирэх гэж мордоод эргэж ирээгүй. Ингээд бид дүүгээ хайсаар 21-ний өглөө өвөлжөөнөөс цогцсыг ньолсон. Тэддүүгминь боомилж алаад бухалдсан өвсөн дотор нуучихсан байсан.

-Хэрэгтнүүдийг хэзээ олж баривчилсан бэ?
-Бид ч цагдаагийн байгууллагад тэр дор нь мэдэгдэж, цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд дөрөв хоногийн дараа хэрэгтнүүдийг барьсан. Зургаан хүнийг шалгаж байгаагаас хоёр нь дүүг маань яг гардан алсан байх үндэстэй гэж цагдаагиинхан ярьдаг. Тэднийг Пүрэвжав, Атарбаян буюу Улаанаа гэдэг. Атарбаян гэгч нь урьд нь ял шийтгэгдэж байсан мэргэжсэн хулгайч юм билээ. Өршөөлөөр суллагдсан гэсэн. Пүрэвжав нь ч урьд нь хүний адуу хулгайлж дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан, бүр манай саахалтын хүн шүү. Тэдний хамсаатан дөрвөн хүн хулгайлж ирсэн малыг нь хотод худалдан борлуулдаг хүмүүс юм билээ.

-Танай адууг хулгайлах гэж урьдаас төлөвлөж байсан гэсэн яриа байна?
-Магадгүй. Тэд эхлээд Цавхангай гэдэг газраас айлын адуу хулгайлах гэж байсан хэмээн мэдүүлсэн байна лээ. Мөн зунаас хойш цагаан өнгийн бага оврын ачааны машинтай хүмүүс мод бэлтгэх нэрийдлээр манай саахалтынд байнга ирдэг байсан. Гэмт хэрэг болсоны дараа шалгаж үзэхэд тэд мод бэлтгээгүй байсан. Цагдаагийнхан тэр цагаан машины жолоочийг байцаахад, эмээл, хазаар авч явсан хоёр хүнийг 200 мянган төгрөгөөр Баянцогт сумын нутагт хүргэж өгснөө хүлээсэн байдаг. Яг ийм цагаан машинтай хүмүүс дүүг минь алагдсан өдөр манай саахалтынд ирсэн байна лээ.

-Дүүгийнхээ тухай яриач?
-Бид эцэг, эхээс зургуулаа. Гурван охин, гурван хүү. Хүү нарын дундах нь бүрлээ ч дээ. Их ажилсаг хүн байсан. Өнгөрсөн жил сумын аварга болсон, энэ жил аймгийн аварга малчин болох байлаа.

-Хулгайч нар чухам адуугаа хаана аваачиж борлуулсныг цагдаагийнхан тогтоосон уу?
-Ямар ч байсан дөрвөн адууг Баянхошуунд авч ирж нэг хүнд тус бүрийг нь 200 мянган төгрөгөөр борлуулсан гэсэн, үлдсэнийг нь яасныг мэдэхгүй.

-Хууль шүүхийнхэн хэрхэн шийдэх бол?
-Хуулийнханд юу ч гэхэв дээ. Цагдаагийнхан биднээс хэдий хэмжээний хохиролтой вэ гэж асууж байна билээ. Бид адуугаа төлүүлэхгүй байсан ч болно. Хамгийн гол нь бид дүүгийнхээ амийг л нэхэж байна. Монголын төр иргэнээ гэм зэмгүй гээд өршөөлөөр сулласан юм бол араас нь харж хандаж байгаасай. Тэд нар нь гараад cap, жил ч бололгүй гэмт хэрэг үйлдээд байна шүүдээ. Энэ бүхнээс болоод өнөөдөр хөдөөгийнхөн айдас түгшүүртэй амьдарч байна.

2006.11.29 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button