Монголын дөрвөн иргэн Сингапурт ял эдэлж байна

Гонгкок-Шинжинийн хооронд ганзагын наймаа хийдэг дөрвөн монгол иргэн хуурамч бүтээгдэхүүн борлуулсан хэргээр Сингапурт ял эдэлж байна. Тэд дэлхийд алдартай Gucci, Louis Үuitton, Burberry зэрэг фирмийн барааны нэр бүхий цүнх, түрийвч зэрэг бүтээгдэхүүний дууриамлыг Шинжиний захаас худалдан авч Сингапурт зарж байгаад баривчлагджээ. Сингапур улсын Худалдааны маркийн тухай хуулиар хуурамчаар үйлдвэрлэсэн эд ийм хэрэг хийвэл 10-100 мянган ам.доллараар торгох буюу тав хүртэлх жилээр шоронд хорих ялтай байдаг аж. Gucci, Louis Үuitton зэрэг фирмийн нэр бүхий
хуурамч бараа зарж байгаад баривчлагдсан Б.Энхжаргал, Ч.Ганжигүүр нар Баяраа гэдэг хүн хөлсөлж ажиллуулдаг гэж мэдүүлэг өгчээ. Тэд метроны гадна зогсч цагдаа ирэхийг харж бараа зарж байгаа хүнд мэдээлэл дамжуулах үүрэгтэй байжээ.

Энэ хэрэгтээ тэд Сингапурын шоронд хоёр cap хоригдох ял авсан байна. Харин хуурамч бүтээгдэхүүн борлуулж байсан Л.Лхагваням, Д.Бат-Өлзий нар шоронд гурван cap хоригдох ялаар тус тус шийтгүүлсэн аж. Монголчууд хуурамч бүтээгдэхүүн борлуулсан хэргээр ял эдэлж буй анхын тохиолдол биш бөгөөд өмнө нь монгол иргэд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байжээ. Иймд Сингапур улсад суугаа Ерөнхий консулын газрын зүгээс монгол иргэдийг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэн тус улсад зорчиж байгаа монгол иргэдэд ухуулга хийж, Сингапурын цагдаа, сэргийлэхийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Сингапур улсад жилд 5000 гаруй монгол хүн зорчдог. Манайхны үйлдэж буй гэмт хэрэг нэмэгдвэл хоёр орны найрсаг харилцаанд нөлөөлж улмаар харилцан визгүй зорчих таатай нөхцөлд харшилж болохыг тус улсад суугаа Ерөнхий консул Г.Сүхээ манай сониноор дамжуулж нийт иргэдэд анхааруулыг хүссэн юм.

Ардын эрх сонин 232 /510/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button