Мохаммед Али Хүн цохих бол миний ажил

Энэ түүх тэртээ 1954 онд Америкийн өмнө зүгт орших нэгэн бяцхан сууринд эхэлсэн юм. 12 настай негр хүү хичээлдээ сууж байхдаа дугуйгаа хулгайд алдчихжээ. Би тэр аймшиггүй амьтныг зодноо хэмээн ассан хүү цагдаад өгүүлсэн байна. Тэгтэл хэв журам зохицуулагч Эхлээд хүү минь, чамайг бокст сургах хэрэгтэй юм байна даа хэмээн инээмсэглэж. Ингээд л залуу хүү Кассиус Клей боксчин болох нь тэр. Тэр сургуулилсаар л, тэмцээнд оролцсоор л, дахин сургуулилсаар л 18нас хүрэхдээ тэр хүү АНУ-ын аварга цолыг хэд хэд хүртжээ. 1960 он гэхэд Клей Ромын Олимпын аварга болов. Түүний төрсөн нутаг, төрөлх гэр орон хүүг огт тоосонгүй. Хүзүүндээ алтан мөдаль зүүн ирсэн Клей хүүг зөвхөн цагаан арьстнуудад гэсэн бичигтэй ресторанууд огт халгаасангүй. Гомдсон хүү медалиа Огайо мөрөн рүү чулуудчихаад л мэргэжлийн боксоор хичээллэхээр явжээ. Тэрээр Мохаммед Али нэртэй болж 20 насандаа дэлхийн хамгийн хүчирхэг боксчин болов. 56 тулалдаанаас дөнгөж таван ялагдал гэдэг бол түүний хувьд жинхэнэ амжилт байсан юм.

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин

Хэдэн жилийн дараа Али рингэн дээрээ ч тогтож чадахаа байв. Хамгийн сүүлийн тулаан буюу 1981 оны 12-р сард тэр чичирч байгаа зүүн гараа огт хянаж чадахаа байсан юм. 1982 оны эхээр Алийг эмнэлэгт хүргэж түүнд Паркинсоны өвчин хэмээх онош тогтоожээ.

Толгойн ангууч Али

Би эрвээхэй мэт дэрвэн нисч, зөгий мэт хатгадаг хэмээн Али өөрийнхөө тухай өгүүлж байсан удаатай. Үнэхээр ч тэр 192 см өндөртэй хэрнээ 97 кг жинтэй учир рингэн дээр бараг бүжиглэдэг байсан юм. Түүнийг толгойн ангууч хэмээн хочилдог байв. Али хүчээ нэг их гарздахгүйгээр цохиж чаддаг байсан нь тэр үеийн бокст жинхэнэ шинэлэг зүйл болж байлаа. Тэр өрсөлдөгчөө нокдаун, нокаутанд оруулахын тулд голчлон толгой руу нь цохидог байв.

Алигийн өвчинд бокс буруутай юу?

Тэр үүнийг огт зөвшөөрдөггүй. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс бүгд боксчин байоан гэж үү? хэмээн тэр асуудаг. Тэгээд ч Ромын хоёрдугаар пап асан хэзээ ч боксдож байгаагүй мөртлөө энэ өвчнөөр өвчилснийг бид мэдэх билээ. Лалын шашинтан Али 1967 онд АНУ Вьетнамтай тулалдах үеэр Алиг армид дуудав. Тэр шашин шүтлэгээсээ брлоод татгалзжээ. Үүнээс болж түүний аварга цол, боксчны үнэмлэх, гадаад паспортыг нь хураан авч хоёр жилийн турш рингэн дээр гарахыг хориглосон байна. Эцсийн эцэст түүнд аварга цол, боксдох эрхийг нь эргүүлэн олгржээ. Гэхдээ түүнийг маш ихээр буруутгаж байлаа. Али үүний хариуд Энэ бол зөвхөн миний ажил. Цэцэг ногоо ургаж, шувууд нисч, давалгаа элсийг бөмбөрүүлдэг шиг хүн цохих бол миний л ажил хэмээжээ. 1970 онд тэрээр дахин дэлхийн аварга болж , амжилтандаа толгой нь эргэж гүйцэв. Харин жилийн дараа тэр анх удаа нокдауныг мэдрэв. Энэ бол Алигийн 32 дахь тулаан байсан бөгөөд тэр анх удаа ялагдал хүлээлээ. Тэгээд ч тэр үүний ачаар сэтгэл нь онгойсон. Али аваргын цолыг гурвантаа хүртсэн дэлхийн цорын ганц хүнд жингийн аварга болов. Тэр бас гурван ч удаа гэрлэсэн түүхтэй. Али есөн хүүхэдтэй. Хүүхдүүдээс нь нэг нь заавал боксчин болох ёстой. Тэр нь түүний охин Лейла бөгөөд тэр эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга юм.

Ам султай Али

Али өвчнийхөө талаар чимээгүй байж чадсангүй. Боксчид тулалдахын өмнөхөн менежерүүдийн хэвлэлийн хуралд очиж тулалдааныхаа талаар урьдчилан мэдэгддэг ёстой. Энэ журмаар Али сэтгүүлчдэд өвчнийхөө талаар өөрөө хэлжээ. Өвдсөн гэдгээ мэдсэн цагаас хойш Мохаммед Али найз нөхөд, эцэг эхийнхээ дурсамж, гэрэл зураг бүхий намтраа хэвлүүлжээ. Түүний бичсэн номын нэр маш даруухан. Бүхий л цаг үеийн хамгийн агуу хүн гэж 1996 онд тэр Атлантын зуны Олимпыг нээхэд оролцсон. Тэрээр чичирч буй гараараа бамбар барихадхүнд байсан ч Олимпын галыг асааж чадсан юм. Гэхдээ түүнийг хичнээн зовж байгааг дэргэдэх хүн нь ч анзаарсангүй. Тэр үед түүнд гомдлоосро болж ус руу шидсэн алтан медалийг нь шинээр олгожээ. Хүнд өвчин аваргын ирийг мохоосонгүй. Өнөөдөр түүний хөдөлгөөн бүр нь өвтгөж байгаа. Тэр чанга ч ярьж чадахгүй, зөвхөн шивнэж л ярьдаг. Гэхдээ түүний хурц ой ухаан нь урьдын хэвээрээ л байгаа гэнэ. Мохаммедын сүүлчийн эхнэр Лонни түүнтэй амьдраад 17 жил болж байна. Нөхрийнх нь өвчин тэднийг салгасангүй, харьцаанд л бага зэргийн өөрчлөлт гарчээ. Өдгөө Али түүнгүйгээр нүүрээ угааж, хоолоо ч идэж чадахгүй. Гэхдээ тэр ганцхан нөхрөө халамжлаад суухгүй, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Лонни бүсгүй Паркинсоны өвчнийг судлах Сангийн захирлуудын зөвлөлийн гишүүн билээ. Тэд хамтдаа орон орноор аялж, НҮБ-ын элчийн хувьд Африк болон бусад тивийн өлсгөлөн хүүхдүүдэд тусалдаг. Али хувь заяандаа гутрахгүй, өвчнийхөө талаар бодохгүй байхыг илүүд үздэг. Энэ үед л түүний хувьд өвчин гэдэг тийм ч аймшигт зүйл биш байдаг гэнэ.

2006.11.29 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button