Н.Батбаяр тас гүрийсээр байнгын хороог бутрааж орхив

Тэрээр байнгын хороон дарга Ч.Улаан гишүүнтэй ана мана, ач тач хэрэлдэж чи, би-дээ тулсан. Гол шалтгаан нь өөрөө ажлын хэсгийн хуралдаанд ороогүй явдал гэнэ. Гэхдээ ажлын хэсгийн хуралдаанд түүнийг хавчиж, шахаад оруулаагүй явдал огтоос гараагүй бөгөөд мань хашир л мэдээгүй өнгөрсөн бололтой. Ажлын хэсгийн ахлагч Т.Бадамжунай гадаадад томилолтоор явсан тул Н.Батбаяр гишүүн өөрөө ажлын хэсгийг ахлан хуралдуулъя гэж хэлээд байнгын хороон даргаа бүр ч гааруулаад авлаа. Ямартай ч ажлын хэсгээр төсвийг ахин хэлэлцэж байж байнгын хороонд оруулна гэсэн гүрийлтээ Н.Батбаяр гишүүн биелүүлж МАХН-ын нөхдүүд тунчиг дурамжханаар танхимыг орхисон юм.

2006.11.29 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button