Далай багш ямар хүмүүсийг номондоо суухгүй байхыг хүссэн бэ?

Бурханы шашиныг бид даган баясаж шүтэн биширч ирэхдээ нарийн учир ухаан, дотоод зөрчилийг тэр бүр мэддэггүй бололтой. Бурхан шашинтан бидний хувьд дээдлэн шүтэж ирсэн Далай багш энэ жил манай оронд морилж ном сургаалаа айлдахдаа зарим нэг хүмүүсийн өөрийн сургаал номондоо суухгүй байхыг хүсэж байсан. Чухам ямар учир шалтгааны үүднээс, ямар хүмүүсийг номондоо суулгах дургүй байсныг сонирхсон юм.
Түүний дургүйхэн байсан хүмүүс бол Бурханы олон шүтээн сахиусаас Доржжүгдэн бурханыг шүтдэг хүмүүс байлаа. Төвдийн их сэтгэгч Банчинсономдагва хэмээн лам буддын гүн ухааныг өөрийн үзэл онолоор тайлбарласан тусгай урсгал гаргасан байдаг. Түвдэд энэхүү буддын гүн ухааны урсгал чиглэл нь нэлээн их дэлгэрч байсан. Энэхүү Банчинсономдагвын гүн ухааны урсгал чиглэл бүхий сургаал номлолын дацан сургуулийг Наймдугаар Богд Жавзан дамба хутагт Монгол оронд Гунгаачойлин дацан нэртэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш Монголд Гунгаачойлон дацанд энэхүү чиглэлийн гүн ухааны сургаал номлолыг айлдаж ирсэн байна. Энэ дацан тухайн үедээ маш олон шавьтай байсан бөгөөд эндээс олон эрдэмтэй хүмүүс төрөн гарсан гэдэг. Тэдний нэг нь Завадамдин лам хэмээн Монголчуудын дунд нэлээн нэр алдартай хүн бий. Наймдугаар Богд ч гэсэн Гунгаачойлон хийдэд гавжийн дамжаа барьж байсан гэдэг. Игча /гүн ухааны урсгал чиглэл/
Ванчинсономдагвын ийм сургууль байгуулагдсанаараа Түвдэд гол ямар шүтээнүүд байдаг яг л тэр хэвээр нь Монголд залгамжилан авч ирсэн. Yүний нэг нь Доржшүгдэн бурхан юм. Тиймээс зарим хийдүүд Ванчинсономдагвын шүтээнийг бага шүтээнээ болгож шүтдэг. Монголчууд мөн адил Гунгаачойлон хийдэд шавилан сууж байгаа лам нар Доржшүгдэн бурханыг бага сахиусаа болгон залж тахин шүтэж ирсэн түүхтэй.
Харин 1959 онд Түвд орон өөрийн эрх чөлөөгөө алдахад угийн бурханы шашинт ард түмэн үүний гол учир шалтгааныг буруу үйлийн лайгаар танин шүтэж ирсэн бурхан сахиустай холбоотой хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл тахин шүтэж ирсэн Доржшүгдэн бурхантай болбон үзсэн бололтой.
Эртний мэргэд айлтгал бичигтээ энэ бурханыг шүтсэнээр ирээдүйд их гэмтэй байх тухай судар номондоо ч үлдээсэн байдаг юм байна. Тэр ч утгаар энэ бурханыг шүтсэн нийтийн үйлийн лайгаар Түвд улс тусгаар тогтнолоо алдсан гэж үзэх үзэл ч байдаг.
Тиймээс Далай лам зарим нэг үзэл, өөрийнх нь янз бүрийн шинж тэмдэг, эртний мэргэдийн айлтгал, бичиж хориглож байсан үг сургаал зэргээс улбаалж Доржжүгдэн бурханыг хийд орны газар ямар ч үед шүтэж болохгүй гэж хориглосон байдаг. Үүнтэй холбоотойгоор Төвдийн зарим нэг ном эрдэмтэй бурхан шүтээнээ дээдэлдэг лам нар гадаадад ихээр гарсан гэдэг.
Монголчууд энэ шүтээнийг төдийлөн түгээмэл шүтдэггүй ч манай Гандантэгчэнлингийн хашаанд байрлах Гунгаачойлон дацанд энэхүү Далай ламын хориглосон Доржшүгдэн бурханыг тахин шүтсээр байдаг юм байна.
Энэ нь Төвдийн өөрсдийнх нь дотоод асуудал мэт боловч Далай багшид таагүй байсан бололтой. Тиймээс Далай багш 2006 оны 8 сард манай оронд морилохдоо Гугаачойлон хийдэд Доржжүгдэн бурханыг шүтсээр байгааг хараад шүтэж болохгүй байх утгатай үг хэлсэн бөгөөд энэ шүтээнийг шүтдэг хүн миний ном сургаальд суух хэрэггүй гэж хэлсэн. Энэ нь хэдий төвдийн өөрсдийн дотоод асуудал мэт боловч бурханы шашинт Монголын ард түмэнд хамааруулан авч үзэж байгаа бололтой.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button