Монгол тоглоом

Шударгад нь осолтой тоглоом
Шуналтайд нь ашигтай тоглоом
Түмний төлөө бол тэнгэрлиг тоглоом
Түүнээсээ няцвал гутамшигт тоглоом

Улс төр нь ухаангүй тоглоом
Уусан хоол нь хортой тоглоом
Мөнгөтэй эвлэрвэл алдартай тоглоом
Үнэнтэй нөхөрлөвөл австай тоглоом

Олон ч хүний хорхойссон тоглоом
Цөөхөн хүний цөхөрсөн тоглоом
Худал үг, багтай тоглоом
Үнэн үг үхэлтэй тоглоом

Засаг гэдэг нь замбараагүй тоглоом
Зартай худалчдын цугларсан тоглоом
Ижлээ барьдаг араатнуудын тоглоом
Эх орноо худалддаг урвагчдын тоглоом

Хонио даатгасан чононы тоглоом
Хоол жасласан гахайны тоглоом
Далан худалчын онгод тоглоом
Дарсанд шүтсэн сүгнүүдийн тоглоом

Монгол төр цаазгүй тоглоом
Монгол газар эзэнгүй тоглоом
Монгол цус бохирдсон тоглоом
Монгол түүх мартагдсан тоглоом

Монгол охид өнгөний тоглоом
Монгол хөвгүүд архины тоглоом
Монгол нутаг алтчидын тоглоом
Монгол өөрөө дэлхийн тоглоом

Ц. Эрдэнэсайхан


C.Эрдэнэсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button