МЭРАЙ КЭРИ-гийн бэлэг Монголчуудад хүрэв үү

Сарын өмнө түүний шүтэн бишрэгчдийн нэг нь нэлээд үнэтэй булган дээл бэлэглэсэн юм байна. Тэр хүн М.Кэрийг амьтны арьсан дээл өмсөх дургүйг мэддэггүй аж. Ямар хог дээр хаячихалтай нь биш, тэрээр булган дээлийг РЕТА хэмээх тусламжийн байгууллагад илгээсэн гэнэ. Энэ байгууллагад өгөхдөө Булган дээлийг монголчуудад өгөөрэй. Нэг хүн ч гэсэн баярлаг гэж хэлсэн ажээ. Харамсалтай нь, илгээмж замдаа алга болсон байна. Хэдийгээр нэрт дуучин Швейцарийн нислэгийн компанитай заргалдаж болох байсан ч өөрийн хүсэлтээр татгалзсан байна. РЕТА бол хуучин үслэг эдлэлийг ядуу орны иргэдэд түгээдэг байгууллага аж. Энэ талаар Utro-д бичжээ. Заримдаа баячууд шинэ хувцсаа тусламжийн бараа болгоод шидчихдэг нь үнэн бололтой. Ер нь М.Кэри монголчуудад туслах төдийгүй Монголд айлчлах хүсэлтэй байдаг ажээ. Тэрээр жилийн өмнө Реорlе сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Жулиа Робертc Монгол хэмээх сайхан улсын талаар ярьсан. Чимээ шуугиангүй, үнэхээр диваажин гэсэн. Энэ улсад очих юмсан гэж ярьж байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button