Ямар машины хөдөлгүүр шилдэг нь вэ

Уг хөдөлгүүр нь компрессортой, турботой, давхар шахалттай (Twincharger) TSI хөдөлгүүр бөгөөд тус ангилалдаа хамгийн хүчтэй, хамгийн бага буюу 5,9 литр (дундажаар 7,2 литр) шатахуун зарцуулдаг юм байна. Английн Техник судалгааны институтээс жил болгон зохион байгуулдаг International Engine of the Year Awards 2006-д дэлхийн 29 орны 61 автомашины сэтгүүлч, инженерүүдийн шүүгчийн бүрэлдэхүүн уг TSI хөдөлгүүрийг оны шилдэг хөдөлгүүрээр дуу нэгтэйгээр өргөмжилжээ. Мөн гольф загвар 30 жилийн ойн баяртаа Golf GTI Edition 30 гэсэн шинэ загвар гаргасан аж. Уламжлал болсон Жи Ти Ай загвараа 230 морины хүчтэй 2,0 Turbo FSI хөдөлгүүрээр тоноглосон байна. Хэрэв та уг хүчирхэг спорт загварыг худалдан авахыг хүсвэл Фольксваген корцерны Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөс 37000 ам.доллараар захиалах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button