Төмөр замыг хэн толгойлох талаар хуралдана

Энэ хурлаар золгүйгээр амь насаа алдсан В.В. Магдей агсны суурийг залгамжлах хүний тухай хэлэлцэх гэнэ. Төмөр зам хэмээх энэ их айлыг толгойлохыг олон хүн санаархаж буй нь нууц биш. Бараг л В.В.Магдей агсны цогцсыг хөрч амжаагүй шахам байхад албыг нь хэн авах тухай яригдаж эхэлсэн гэж шуугиж байлаа. Тэр ч бүү хэл амь насыг нь санаатайгаар хөнөөсөн байж магадгүй гэж сэрдэгсэд ч цөөнгүй байв. Юутай ч талийгаач даргыг хэн залгамжлах вэ гэсэн асуултын хариу энэ хурлаар тодорч магадгүй нь.

Ардын эрх сонин 232 /510/
Ж.Гэгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button