Х.Цагаанбаатар Зөвхөн алтан медалийн төлөө

Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар Доха-гийн тэнгэрт мандуулах тугийг Афины олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарт өгсөн юм. Ингэснээр Х.Цагаанбаатарт Монголын багийн тугчнаар ажиллах эрхэм хүндтэй үүрэг оногдож буй. Түүнтэй ярилцлаа.

-Монголын багийн тугчнаар сонгогдлоо. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Yнэнийг хэлэхэд ийм нэр хүндтэй үүрэг, ачааг нуруундаа үүрэх юм чинээ санаагүй явж. Тугчин болсондоо баяртай байна. Бас үүрэг, хариуцлага ирж байгааг ч мэдэрч байна. Урьд урьдын Азийн тоглолт, олимпийн наадамд дэлхийд алдар цуугаа цуурайтуулсан үндэсний бө-хийн аварга, арслангууд тугчаар сонгогдож байсныг мэднэ. Харин энэ удаад би сонгогдлоо. Дахин хэлэхэд баярлахаасаа илүү сандарч байна шүү.

-Ямар зорилт тавьж Доха-г зорьж байна даа?
-Монголын багийн тугчин нь муу амжилт үзүүлбэл ямар санагдах вэ. Тэгэхээр шагналт байр, мөнгө, хүрэл медалийн төлөө бус зөвхөн алтан медалийн, түрүүлэхийн төлөө барилдах болно. Нээлтэд барьж жагсах алтан соёмбот төрийнхөө далбааг Доха-гийн тэнгэрт мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Өөртөө их л итгэлтэй ярьж байх чинь. Бэлтгэл сайн байгаа юм шив?
-Бэлтгэл ч дажгүй байгаа шүү. Саяхан Солонгост болсон Кorea open-ий бэлтгэлээрээ л барилдана даа.

-Азийн наадам Кorea open-ийг бодвол том тэмцээн. Өрсөлдөгчид олон байх нь ойлгомжтой?
-Мэдээж Азийн наадамд хүчтэй өрсөлдөгчид оролцоно. Шинэ залуучууд ч олон ирэх байх. Гэхдээ тэднээс айхгүй байна. Ер нь би дэвжээнд гарахдаа хэнээс ч айдаггүй, айж ч үзээгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button