Фабио Каннаваро Бусдаас муу тоглоогүй

-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ шагналыг хүртэнэ гэж бодож байв уу?
-Баярлалаа. Yнэнийг хэлэхэд Европын шилдэг хөлбөмбөгч болно гэж бодоогүй. Яахав, эхний гуравт орж магадгүй гэж бодож байсан л даа.

-Та дэлхийн аваргын тэмцээнд маш сайн тоглосон. Их сайн бэлдэж дээ?
-Ер нь би гэлтгүй, манайхан бүгдээрээ тэмцээнд сайн бэлдсэн. Тэмцээний өмнөх бэлтгэлийг маш сайн хийсэн л дээ.

-Дэлхийн аварга болж чадсаны гол нууц юу вэ?
-Багийн эв нэгдэл их сайн байсан. Энэ нь багийн ялалтад гол нөлөө үзүүл- сэн юм.

-Та өөрийгөө хэр тоглосон гэж боддог вэ?
-Өөрийгөө тодорхойлох хэцүү байна. Гэхдээ ямар ч гэсэн бусдаас муу тоглоогүй.

-Танай багийн хаалгач Буффон аман хүзүүдлээ. Түүний талаар юу хэлэх вэ?
-Буффон дэлхийн хамгийн шилдэг хаалгач. Yүнтэй хэн ч маргахгүй байх. Италийн баг дэлхийн аварга болоход Буффоны гүйцэтгэсэн үүрэг их. Хэрвээ Буффон шилдгээр шалгарсан бол би баярлах байсан.

-Та шагнал авсандаа сэтгэл хангалуун бус байгаа юм уу?
-Yгүй л дээ.

-Буффон авсан бол шударга ёсонд нийцэх байж дээ?
-Яаж ч ойлгож болно.

-Лион багийн дасгалжуулагч Жерар Улье танд энэ шагналыг өгөх ёсгүй байсан, эзнээ олсонгүй гэж ярьсан байна лээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Жерар Улье миний талаар муу үг тараамааргүй юм.

-Yнэхээр тэгж хэлсэн шүү?
-Хэрвээ тийм бол харамсалтай л байна.

-Тэрээр Буффон шагнал авах ёстой гэж хэлсэн?
-Тэр хүн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Эрх нь ч нээлттэй байгаа. Харин бусдыг хэт дорд үзэж болохгүй. Ер нь энэ жил онцгой сайн тоглосон хөлбөмбөгч байхгүй. Тиймдээ ч хамгаалагчид энэ шагналыг олгосон байх.

-Анри олон жилийн турш шагналгүй хоцорлоо. Түүнд шагнал өгөх ёстой юу?
-Анри шилдэг довтлогч гэдгийг бүгдээрээ мэднэ. Харин яагаад шагнал авдаггүйг нь би мэдэхгүй.

-Тэгвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр хэн шалгарах бол?
-Мэдээж Роналдиньо шалгарах байх. Энэ жил түүнээс илүү сайн тоглосон хөлбөмбөгч байхгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button