БРЮС ЛИ-д зориулсан цэцэрлэг

Энэ цэцэрлэгт Б.Лигийн хөшөө, дурсгалын танхим, тулааны урлагийн академи байх юм. 34 жилийн өмнө нас барсан Брюс Ли АНУ-д төрсөн ч багаасаа Хонконгод амьдарч, тэнд алдар хүндийн оргилд гарсан юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн өртөг 200 сая юаниар (26 сая ам.доллар) үнэлэгдэж байна хэмээн Хятадын хэвлэлд бичжээ. Гэвч санхүүжилтийг хэн гаргаж буй нь нууц байгаа юм. Хонконгийн ойролцоохь Шунде хэмээх газар цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол өнгөрсөн ням гаригт болжээ. Энэ ёслолд Б.Лигийн дүү Роберт Ли, жүжигчин Бетти Тинг Пей нар оролцжээ. Брюс Лигийн тоглосон домогт киноноос нэрлэвэл Хилэнт нударга, Луугийн цохилт, Yхлийн тоглоом зэрэг юм. Б.Ли 1973 оны долдугаар сард тархины өвчний улмаас өөд болсон билээ. 2005 онд Хонконгод түүний 65 насны ойгоор хөшөө босгосон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button