Мөстэй Витамин с

Харин ч эрүүл, өнгөлөг арьс гоо сайхны том илэрхийлэл. Тиймээс нүүрний өө сэвээ далдалж, өнгийг нь сэргээх гэж энгэсэг ихээр хэрэглэх нь сайнгүй аж. Үүний оронд, нүүрнийхээ арьсыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Бүсгүйчүүд нар, шорооноос хамгаалж энгэсэг түрхдэг. Гэхдээ доор нь тавьсан суурь шингэнүүд арьсны нүх сүвэнд орж, бохирдуулдаг гэдгийг мэддэг байх. Тэгвэл нүүрнийхээ будгийг арилгасны дараа буцалсан бүлээн, содтой усаар тогтмол угааж занш. Харин үүний дараа нүүрэндээ зөөлөн иллэг хийгээд мөс ашиглаж болно. Хамгийн гол нь арчих мөсөндөө Витамин С хийвэл үр дүнтэй. Энэ нь нүүрний булчинг сайжруулж, арьсны өнгийг сэргээдэг талтай.

Өнөөдрийн монгол сонины 229 /399/
Р.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button