Испанийн хунтайж дахин охинтой болно

Хунтайж Фелипе, гүнж Летисиагийн анхны охин Леонор 2005 оны аравдугаар сарын 31-нд төрсөн юм. Испанийн Yндсэн хуулийн дагуу хааны гэр бүлд төрсөн охин хүүхэд дараа нь төрж болзошгүй эрэгтэй хүүхдээс түрүүлж хаан ширээнд сууж болдоггүй ажээ.
Хунтайж Фелипе хаан ширээг залгамжлагч нуган үртэй болохгүй байгаа нь Испанид шуугиан дэгдээж, хааны гэр бүл дэх хүйсийн тэгш бус байдлаас татгалзах талаар маргаан өрнөх болсон юм. Социалист Сапатерогоор толгойлуулсан Засгийн газар улс орны Yндсэн хуулиас хаан ширээг охин хүүхэд залгамжилж болохгүй гэсэн заалтыг авч хаяна хэмээн амласан. Энэ санааг испаниудын дийлэнх олонхи дэмжиж байгаа ч парламентын консерватив депутатууд эсэргүүцэж байгаа ажээ. 34 настай Летисиа Ортиз 38 настай хунтайжтай танилцахаасаа өмнө өмнөх нөхрөөсөө салж, Испанийн үндэсний телевизэд ажиллаж байжээ. Энгийн сэтгүүлч бүсгүйтэй гэрлэх санаатай байгаа хунтайж Фелипегийн мэдээ Испани даяар шуугиан тарьсан юм. Тэд 2003 онд сүй тавьж, 2004 оны тавдугаар сард хуримлажээ. Гэрлэлтийн дараа Астурын гүнж хэргэмтэй болсон Летисиа хааны гэр бүлд харьяалагддаггүй хүмүүсээс анх удаа Испанийн хаан ширээнд тэмүүлэгч бүсгүй болсон юм. Хунтайж Фелипе хаан ширээг залгамжилж авбал Летисиа сүүлийн 100 жилийн түүхэн дэх анхны испани гаралтай хатан хаан болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button