Топ модель турж үхжээ

Охид, бүсгүйчүүд загвар үзүүлэх яриа хэлэлцээ хийхийн тулд өлсч, хоол ундаа сойсоор эмгэнэлт байдалд хүрэх болов.
Жоржио Арманигийн загварын ордны од Ана Каролина Рестон өчигдөр турж эцсэний улмаас нас баржээ. Тэрээр хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг байсан. Ана дөнгөж 21 настай байв. Түүний биед үзлэг хийхэд ердөө л 40 кг жинтэй болсон байжээ. 174 см өндөр хүн ийм жинтэй байгаа нь хэтэрхий туранхай байсан гэсэн үг. Топ моделийн өдөр тутмын хөдөлмөрийн галзуу гэмээр ритмийг түүний танхил, хэврэгхэн бие тэвчсэнгүй. Ана Каролина Бразилд төрж, 13 настайгаасаа эхлээд сэтгүүлд зургаа авахуулж эхэлжээ. Улмаар түүний зургийг Токиогоос Мексик хүртэлх дэлхийн бүх хэвлэлд нийтэлж байв. Сүүлийн жилүүдэд тэрээр Ford, Elite, L’Equipe зэрэг нэртэй агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байжээ. Рестон Арманигийн загварын ордонд байнга загвар үзүүлдэг байлаа. Гэвч Жоржио Армани хамгийн сүүлд болсон шоундаа Ана Каролинаг оролцуулахаас татгалзсан нь түүнд хүнд цохилт болжээ. Тэрээр аравдугаар сарын 25-нд бөөрний дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар эрчимт эмчилгээ хийсний үр дүнд бие нь сэргэж эмнэлгээс гарсан байна. Гэвч анхны энэхүү дохио бүсгүйг тэгж их айлгасангүй. Ана юу ч идэхгүй байсаар байлаа. Гэр бүлийнхэн нь хэлж буйгаар, Рестон зөвхөн алим, лоолиор хооллож, өөр ямар нэг юм идэхээс татгалзсаар байжээ. Тэгсээр Ана Каролина нас барсан юм. Эмч нар хэтэрхий турж, эцсэний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button