Төрөөс 200 сая төгрөг нэхэмжиллээ

Уг хэрэгт Б.Баатарцогт, Д.Одонбаяр, Д.Одонтулга, Ц.Хүрэлбаатар, Ж.Батбаатар нарыг буруутгаж, хүн амины хэрэг үйлдсэн, 11 сая төгрөг дээрэмдсэн зэрэг үндэслэлээр тэдний заримд нь бүр цаазаар авах ял оноож байв.
Шүүгдэгчдийг 201-1252 хүртэлх хоногоор хорьсон бөгөөд Ж.Батбаатар нь шоронд хоригдоод долоон сар болсны дараа нас барсан. Гэтэл өнгөрсөн жил тэднийг хэрэг үйлдээгүй болохыг нь тогтоож цагаатгасан юм. Тиймээс хийгээгүй хэрэгтээ ял эдэлж, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирсон дээрх иргэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Хохирол нөхөн төлүүлэх тухай заалтын дагуу төрөөс 200 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд ханджээ.
Шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд ирэх сард болох юм.
Дашрамд дурдахад, хэргийн жинхэнэ эзэн одоо болтол олдоогүй байна.
