Хятадад өргүй болж магадгүй

Айлчлалын үеэр Монголын талаас хоёр орны харилцаа, ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан байна. Мөн Хятадын талаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн аж. Хоёр орны Ерөнхий сайдын энэ удаагийн уулзалт нэн амжилттай болсон бөгөөд тодорхой олон асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, 2003 оноос яригдаж эхэлсэн Хятадын талаас олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голын Усан цахилгаан станцыг барьж байгуулахад зарцуулахаар тохиролцсон аж. Мөн БНХАУ-д төлөх ёстой 28.3 сая шилжих рублийн болон 5.6 сая швейцар франкийн өрийг манай сайдын хүссэнээр хүчингүй болгох тал дээр хятадын тал нухацтай судлан үзэхээ илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button