Сэргээгдэх эрчим хүчний тендерийг хууль бус гэв

хуульд заасан эрхийнхээ дагуу гомдол гаргаж байгаагаас уг тендерт оролцогч Солонгосын Л-Систен компанийн төлөөлөгчид өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэ оны наймдугаар сарын 30-нд анх зарласан тендерийн үйл явц олон улсын нээлттэй шударга бус байснаас эцэстээ цуцлагдлаа гэдгийг тэр онцлов. Хамгийн бага үнийн саналыг Солонгосын Л-Систен багийнхан өгсөн гэдгээ доорхи үндэслэлээр тайлбарлав. Засгийн газрын 127-р тогтоолд улсын төсвөөс 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтын Түлш, эрчим хүчний сайд багцад малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж нийт 9 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тэдгээрийн 2006 онд бүрэн захиран зарцуулахаар заажээ. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг төгрөг ч зарцуулаагүй байна. Эндээс харахад, манай санал болгосон үнийн дүн нь батлагдсан төсвөөс хэтрээгүй, харин 938.660 буюу бараг нэг сая доллараар бага байна гэж үзэх бүрэн үндэстэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 100 мянган нарны гэрэл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 50 ваттын 50 мянган нарны цахилгаан үүсгүүрийг нийлүүлэх тендерийн төсөвт хөрөнгө нь Сангийн сайдын 2006 оны XI сарын 16-ны 9-11/4856 тоотод бичсэнээр Улсын их хурал, Засгийн газраас төслийн төсөвт өртөг буюу санхүүжилтийн дээд хязгаарыг тогтоосон шийдвэр бус малчдад бага зардлаар нарны цахилгаан их үүсвэртэй болоход нь Засгийн газрын үзүүлж байгаа хөнгөлөлт буюу дэмжлэг юм. Иймд энэхүү төсөл нь Улсын төсвийн хөрөнгөөр 100 хувь санхүүжүүлэх бусад төсөл арга хэмжээнээс онцлогтой гэж үзсэн байна. ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбат УИХ-ын чуулган дээр дахин тендер зарлан нэгж үүсгүүрийг 320 ам.доллар авах боломжтой гэж мэдэгдсэн нь захиалагчийн төсөв хэтэрсэн гэдэг үндэслэлтэй огт авцалдахгүй байна. Энэ нь манай санал болгосон үнээс 23 доллар 50 центээр, нийт дүнгээр нэг сая 175 мянган доллар буюу нэг тэрбум 363 сая төгрөгөөр илүү үнэ бөгөөд энэ нь тендерийг ямар нэг байдлаар хүчингүй болгохоор эртнээс ярьж, төлөвлөж байсныг баталж байна гэж мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button