Төмөр замынхны но илэрч эхлэв үү

Тэдний нэг нь Төмөр замын зүтгүүрийн албаны Улаанбаатар татах хэсгийн дарга Ю.Идэрчулуун юм.
Зүтгүүрийн албаны Улаанбаатар татах хэсгийн дарга Ю.Идэрчулууны гэр бүлийнх нь орд харш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сүндэрлэн босч байна. Ийм том барилгыг санхүүгийн ямар эх үүсвэрээр барив. Дэргэдэх барилга байшин ч мөн энэ хүний өмч хөрөнгө юм. Сая осол гарсан зүтгүүрийн бүхээг дотор 25 л-ийн багтаамжтай 19 сав дизелийн түлш гарсан. Өөрөөр хэлбэл, зүтгүүр нь дизель түлшээр ажиллаж, түлшний хулгай тасардаггүй, хулгайч нь ямар аргаар хулгайлсныг Улаанбаатар татах хэсгийн удирдлага илрүүлж чаддаггүй байсан юм.
Саяхны нэгэн өдөр аравдугаар сарын 10, 11-ний өдрийн нэгэнд радиогоор Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Раш Дундговь аймгийн залуучуудад дизель түлш өгдөг. Залуучууд уг түлшийг мотоциклдоо хийн, мотоциклийн янданд хоолой бэхлэн нөгөө үзүүрийг оготны нүхэнд хийж утаагаар нь үлийн цагаан оготныг утаж устгаж байгаа тухай орон даяар ярьсан. Yүнийгээ Раш дарга байгаль орчинд хоргүй аргаар талын дайсанг устгаж байна гэж ч тайлбарлаж байсан. Их хурлын гишүүний цалин, дизелийн түлшний үнэ, зүтгүүрийн дизелийн хулгай нэг үзүүрт холбогдож байж болох талтай юм.
Ю.Идэрчулуун нь Дундговь аймгаас төрсөн гавьяат тээвэрчин юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button