Зорчигчдоо барьцаалж тоглосон сургалт

Энэ үеэр зорчигчдыг тосч авахаар хүлээж байсан ар гэрийнхэн болон тэр хавиар байсан хүмүүс ч зорчигчид барьцаалагдсан бололтой гэсэн таамаглал дэвшүүлж багагүй шуугиан дэгдээв.
Мөн ИНЕГ-ын ажилчид ОБЕГ-ын шуурхай албаны 105 утсанд онгоц барьцаалагдсан гэсэн мэдээлэл өгч дуудлага өгсөн нь үүнийг улам бататгаж байв.Yүний улмаас зорчигчийн даралт ихэсчээ
Энэ мэдээллийн мөрөөр Чингис хаан олон улсын нисэх буудлыг зориход Өмнөговь аймгаас суусан хоёр залуу баг өмсөн зорчигчдод буу тулгаж 500 мянган төгрөг нэхжээ гэсэн мэдээлэл тарсан байсан юм. Энэ талаар МИАТ-ийн болон ИНЕГ-ын удирдлагуудаас тодруулах гэсэн боловч хариу өгөх хүн олдоогүй төдийгүй ИНЕГ болон МИАТ-ийн хаалгыг хамгаалалтад авснаар дээрх яриаг үнэн бололтой гэсэн хардлагыг улам төрүүлж байв.Тун удалгүй дуудлага авсан Онцгой байдлын ерөнхий газрынхан очиход ИНЕГ-аас энэ бол сургалт байсан хэмээн буцаасан юм. Гэвч зорчигчид гарч ирсэнгүй. Онгоцны хөдөлгүүр асаалттай хэвээр байв. 13 цагийн үед МИАТ-ийн болон ИНЕГ-ын зарим мэргэжилтэнтэй утсаар холбогдон юу болсныг тодруулахад одоогоор энэ талаар тодорхой хариу өгөх боломжгүй байна. Гэхдээ үүнийг нислэгийн үед аюултай байдал гарвал ямар арга хэмжээ авах вэ гэсэн сургалт гэж ойлгож болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ИНЕГ-т 14 цагаас дээрх сургалтын дүн шинжилгээний тайланг хэлэлцэж эцсийн дүнг гаргах тул нэгдсэн мэдээлэл өгнө гэсэн юм. Энэ үеэр тус онгоцонд сууж явсан 30 гаруй зорчигчоос нэг эмэгтэйн даралт ихэсч, хоёрдугаар нисэгчийн бие муудсан гэж байв. Харин 17 цагийн үед ИНЕГ-ын харьяа нисэхийн аюулгүй байдлын хорооноос ямар сургалт явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөв. Тэдний өчигдөр болсон сургалт нь хэрэв нислэгийн үед аюулгүй ажиллагаанд нь ямар нэг аюултай зүйл боллоо гэхэд нисгэгч болон зорчигчид ямар байдлаар хүлээн авч байна, бас цаашдаа юуг анхаарах ёстой вэ гэдгийг анхаарсан сургалт боллоо. Сургалтыг явуулах гэж байгаа талаар онгоцны нисэх багийнхан болон МИАТ-ийнхэн ч огт мэдээлээгүй. Мэдээж үүнд хэн хэн нь маш их цочирдсон байх. Ер нь олон улсын нислэгт бэлтгэлтэй, бэлтгэлгүй гэсэн хоёр янзын сургалтыг явуулдаг. Сая явуулсан сургалт бэлтгэлгүй нь байсан. Цаашид бид урьдчилан мэдэгдэж байгаад бэлтгэлтэй сургалтыг явуулах болно. Энэ үеэр сэтгүүлчид ч оролцох боломжтой гэсэн юм. Мөн сая болсон сургалт 12.50 цагаас 13.50 цаг буюу ердөө 15 минут үргэлжиллээ. Сургалтад оролцсон хүмүүс ч маш сайн үнэлгээ авлаа. Зорчигчдын зүгээс ч сургалтын талаар ямар нэг гомдол санал ирээгүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button