Гурван аймгийг татан буулгаж магадгүй

Төсөлд тусгаснаар, Булган, Сэлэнгэ, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр гэсэн гурван аймгийг татан буулгахаар тооцжээ. Гэхдээ татан буулгана гэдэг нь дээрх гурван аймгийг ор мөргүй алга болгоно гэсэн үг биш. Төслийг боловсруулагчийн тайлбарласнаар Эрдэнэт, Дархан хоёрыг улсын, Говьсүмбэрийг орон нутгийн статустай хот болгох юм байна. Энэ өөрчлөлт нэг талаас хэлбэрийн төдий мэт харагдаж болох боловч хүн амын төвлөрлийг сааруулж, орон нутагт худалдаа, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхэд чухал нэмэр болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button