Хоёр хүн хорт бодист хордов

Тус албаныхан хэргийн газарт очиход үйлдвэрлэл явуулдаг юм уу гэмээр байранд хорт бодисыг шуудайлан эгнүүлэн өрсөн байжээ. Тэнд 100 м-ийн зайнаас л хурц, хоолой хорсгом үнэр үнэртэж байсан гэх бөгөөд УМХГ-ынхан бодисоос дээж авч шинжлүүлэхээр холбогдох газарт өгөөд байгаа аж. Одоогоор хоёр хүн гүн хордлоготойгоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тус үйлдвэрийн зэргэлдээ амьдардаг иргэдийн өгсөн мэдээллээр бол, үйлдвэрт хятадууд ажилладаг. Гэхдээ ихэвчлэн шөнийн 1-2 цагаас хойш үйл ажиллагаа явуулдаг тухай хэлсэн байна. Мөн үе үехэн хурц, хоолой хорсгом эхүүн үнэр тархдаг. Yүнээс болж зарим нэг хүний бие муудан, харшил өгсөн тухай ч ярьжээ. Хамгийн ноцтой нь хэд хоногийн өмнө нас барсан хүний цогцсыг шөнө нууцаар авч гарч байсныг харсан гэж хэд хэдэн хүн баталж байгаа юм байна. Хятадууд ажилладаг тус үйлдвэр нь олны хөл татарсан хойно, шөнө дөлөөр үйл ажиллагаа явуулдаг тул зөвшөөрөлгүй хэмээн албаны хүмүүс үзэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button