Ноён Quiza вэб сайттай боллоо

Хоёрдахь цомгийнхоо клипний ажилдаа ороод завгүй байхад нь бид сайтынхаа уншигчиддаа ярилцлагыг нь толилуулж байсан. Хэдийгээр ганцаараа уран бүтээлээ туурвидаг ч түүн шиг шаргуу хөдөлмөрлөж байгаа дуучин Монголд ховор гэхэд болно.

Бүх дууныхаа үгийг өөрөө зохиодог тэрээр амьдралдаа тохиолдсон үнэн бодитой зүйлүүдээс сэдэвлэж бичдэг. Мөн дууны үгээ хамтлаг дуучдад өгдөг гэсэн. Тухайлбал, Камертон хамтлагийн ахлагч Болдод 7, дуучин Ариунаа 3 дуу өгсөн, хамтарч ажилладаг ажээ. Тодруулбал, дуучин Болдын Нүд чинь хайр харуулна. Ер нь хамтлаг дуучдаас Болд, B.A.T, дуучин Ариунаа, дуучин Ундраа гээд уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг гэнэ.
Тэрээр Hip Hop стиль дотроо ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй гэсэн. Yүний дагуу түүнээс асуухад ямар нэг тийм төрлийн дуу хиймдэг гэж хэлж чадахгүй, магадгүй Hip Hop дотроо бүр байдаггүй ч жанр байж болохийн гэж хариуласан. Түүний дуунаас амьдралын үнэнг харж болно гэсэн.
Үнэн үгтэй даруухан дуучин маань одоогоор Дижитал хамтлагийн ахлагч Бааварын байгуулсан Хип Хоп холбоонд хамрагддаггүй бөгөөд цаашид тэдэнтэй хамтран ажиллах бодолтой байгаа гэж байсан. Тэрээр хип хопчдын дунд хараад, хайгаад ч олохгүй даруухан зантай нэгэн байна лээ.
Энэ долоо хоногт тэрээр шинэ цомгийнхоо эхний клипийг гаргасан ирэх долоо хоногоос 2 дахь клипээ гаргахаар ажилдаа шаргуу орсон гэсэн. Уран бүтээлийн тал дээр Хийморийн сан цомог түүний 2 дахь цомог бөгөөд эхний цомог нь Таавар мэт байсан.

Эхний цомогоос 8 дуундаа клип хийлгэсэн. Хийморийн сан цомог нь гарсан цагаасаа хоёр долоо хоногийн турш борлуулалтаараа тэргүүлэсэн цомог болсон. Саяхан дуучин Ариунаагийн тоглолтонд оролцсон гэсэн. Тэрээр энэ тухай, Саяхан шинээр Хийморийн сан нэртэй цомогоо гаргалаа. Энэ удаад нийгэм рүүгээ хандсан бүтээл хийхийг зорьсон. Сонсогчид маань энэ цомогоос нийгэмдээ хандаж юу хэлснийг сонирхож болох юм. Цомогт орсон дуунууддаа клип хийлгэж байгаа. Цаашдаа 3,4 дууны клип хийхээр төлөвлөсөн. Мөн он гаргаад бие даасан тоглолтоо тавих бодолтой байгаа гэсэн.
Түүний бага насныхаа талаар нэгэн хөгжилтэй зүйлийг дурсаж байсан. Сонирхуулбал бага байхдаа олон дундаа томоотой хүүхэд байсан л даа. Гэхдээ найзууд дундаа бас хөдөлгөөнтэйд тооцогддог байлаа. Тэгээд бид нар Таван давхар байшингийн чардакан дээрээс айлын балкон луу үсэрч зоригтойгоо шалгадаг байлаа. Би найзуудаасаа ганцаараа чардакнаас гараараа зүүгдэж, савлаж байгаад үсэрчихэж билээ. Харин яг балкон дээр газардсан шүү. Ер нь их өндөр юманд дуртай хүүхэд байсан юм байна. Бас нэг удаа Зайсан толгойн туг барьсан хүний хөшөөний бүр орой дээр нь гарч үзүүлээд нэг жуулчнаас 10 доллар авч байсан шүү гэсэн
Ямартай ч хийх бүтээх хүслээр дүүрэн байгаа залуу хип хопч ноён Quiza уран бүтээлээ хийгээд тун завгүй байгаа. Та бүхнийг үнэн үг сонсохыг хүсч байгаа бол миний цомгийг сонсоод үз, миний ертөнцөөр аялахыг хүсвэл сайтаар маань зочлоорой гэж урьж байсан шүү.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button