250 саяын асуудалд дахин эсрэг байр суурь гарч ирлээ

Энэ талаарх мэдээллийг ч бид урьд өмнө нь ч хүргэж байсан. Тэгвэл энэ удаад бид иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэн, Ард түмний их хуралдайг зохион байгуулж, багагүй шуугиулаад авсан Монголын үндэсний фронтын байр суурийг хүргэж байна.
Тэдний хэдэн хөдөлгөөнүүд энэ асуудал дээр аль хэдийнээс л холбогдох газруудад нь бичиг, мэдэгдэлийг хүргүүлэсэн боловч одоо хүртэл хариу энэ тэр ирдэггүй гэж байсан. Монголын үндэсний фронтынхны 2 хоногнийг өмнө гаргасан мэдэгдлийг сонирхуулья.
Монголын үндэсний фронт, Миний монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар ийн яриж байна
үideo1
Монгол улсын их хурал 2007 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ үед Орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын сан нэрийн дор УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах 250 сая төгрөгийг дараах үндэслүүдээр эсэргүүцэж байна. Үүнд,
1. УИХ, хууль тогтоох үндсэн үүргээсээ ухарч, гүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар гартаа авч, засаглалын эрх мэдэл хуваарилах ардчилсан зарчмаас илт ухран сонгогч түмний эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж буй тул
2. 250 сая төгрөгөөр дамжуулан 2008 оны сонгуулийн сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлж, шударга ардчилсан сонгууль явуулах зарчмыг эдийн засгийн аргаар устгаж байгаа нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглоно гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа тyл
3. Мөн монгол улсын үндсэн хуулийн Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн зaалтыг зөрчиж, УИХ-ын тойрог гэх тодорхойгүй нэгжид татвар төлөгчдийн асар олон тэрбум төгрөгийг төвлөрүүлэн зарцуулах гэж буйг
4. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн Улсын их хурлын гишүүний нэрээ эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаан явуулаx-ыг хориглосон заалтыг бүдүүлгээр зөрчиж байгааг
Монголын үндэсний фронт, хөдөлгөөнүүдийн нэгдэл эрс буруу шаан эсэргүүцэж байна гэсэн байна. Хэрвээ УИХ-ын гишүүд ард түмнийхээ язгуур эрх ашигт харшлах ийм зүйлийг зөвшөөрч гар бие оролцвол Монголын олон мянган сонгогчдынхоо өмнөөс эрс шийдвэртэйгээр тэмцлийн ямар ч хэлбэрийг бай хамаагүй ашиглан тэмцэх болно гэдгийг сануулж байна гэсэн.
Ийнхүү 250 саяын асуудал дахин эсэргүүцэлтэй тулгарлаа. Хоёр гуравхан хоногийн дараа эцсийн байдлаар шийдвэрлэгдэх энэ асуудалд УИХ, засгийн газар ямар байдлаар хандах нь сонин хэвээр үлдлээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button