Бөхчүүд дуулна, бүр нугарна

Спортын сэтгүүл дотроо өөрийн нийтлэлийн бодлого, өнгө үзэмжээрээ ялгарсан Yндэстний бөх сэтгүүл нэг насныхаа ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхээр боллоо. Ойн хүрээндээ тус сэтгүүлийн хамт олон Монгол бөхийн дуун цэнгүүн-ийг зохион байгуулахаар болсон.
Нийтлэлийн бодлогодоо тусгаж өгсөн үнэстнийхээ өв уламжлалыг хайрлан хамгаалах гэснийхээ дагуу алдартай бөхчүүд болон уяачдыг ард олондоо сурталчилдаг. Тйимээс нэг насныхаа ойг мөн тэдэнтэйгээ хамтарч хийxээp болсон байна. Бөхчүүд энд ямар үүрэг рольтой оролцох талаар уншигч та бүхэн гайхаж байж магад. Тэгвэл бөхчүүд маань цэнгүүнд дуу дуулж, наргиа ярьж тэр бүү хэл уран нугаралт үзүүлнэ гэнэ. Сэтгүүлийн хамт олон 30 гаруй бөхчүүдээс урлагийн авяасыг нь шалгаж байж 18 бөхийг сонгон авсан бөгөөд бүгд нь улсын цолтой бөхчүүд байгаа гэсэн.
Тиймээс ч улсын цолтой бөхчүүдийн дууг дуулсан залуу уран бүтээлчдийг бас оролцуулах талаар арга хэмжээ авчээ. 2006 оны 12 сарын 4-нд УБ Паласт ганцхан удаа тоглох энэ цэнгүүнийг зүгээр хэдэн бөхчүүдийн дууг сонсох биш мэргэжлийн хэмжээнд зохион байгуулахааар болсон бөгөөд ДБЭЧ-ын Симфони найрал хөгжмийг урьж оролцуулж байгаа ажээ. Мөн хамгийн сонирхолтой үзүүлбэр нь Цэргийн арслан Д.Цэсэнхүүгийн уран нугарлтын үзүүлбэр байх гэнэ. Цэрэнхүү цэргийн арслан уран нугаралтын багш бөгөөд олон жил багшилж байгаа гэсэн. Мөн улсын заан Одгэрэл циркийнхээ багтай ирж үзүүлбэр үзүүлэх ажээ.
энэ талаарх Yндэстний бөх сэтгүүлийн эрхлэгч Д.Бадаигарвын яриаг сонирхоно уу
үideo1
Билетийн үнэ 10.000 төг бөгөөд хамгийн сүүлийн дугаараа билет болгож хийсэн. Үзэгч билет буюу Их аварга Дагвадоржийн зурагтай сэтгүүийг худалдаж авсанаар тоглолтыг үзэх боломжтой болох юм. Мөн тоглотын үеэр сэтгүүл дээр нийтлэгдэж байсан бүх сайхан зургийг томоор үзүүлэх бөгөөд зарим нэг фото зургийг үнэ хаялцах худалдаанд оруулах ажээ.
Ард түмэндээ ая дуугаа өргөх бөхчүүдийн талаар чих тавихад улсын заан Рагчаа, Мярмарсүрэн, Цэнд-Аюуш, харцага Нармандах, Азжаргал, гарьд Гантогтох нарын хүмүүс оролцох гэсэн. Бусад бөхчүүдийг одоогоор сюрприз болгон үлдээхийг зохион байгуулагчид хүсч байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, саяхан зодог тайлж, сумо сонирхогчдийнхоо харамслыг төрүүлэсэн Кёкүшюзан Батбаярыг цэнгүүндээ урилгаар оролцууулах талаар зохион байгуулагчид ярьж байгаа гэсэн. Түүнтэй уулзахаар 12 сарын 1-ний өдөх цаг аваад байгаа ажээ.
Ийн Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр хүч үзэн барилддаг бөхчүүд маань энэ удаад урлагийн тансаг тайзнаа зодоглох нээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button