Х.Баатар найман жилийн ял сонссон ч хяналтын шүүхэд даваж заалдахаа мэдэгдлээ

Нийслэлийн шүүхийн танхимд өглөөний 10 цаг 30 минутанд эхэлсэн Гаалийн дарга асан Х.Баатар, Н.Өвгөнхүү, Н.Даваахүү болон Бичигтийн боомтын байцаагч М.Наран, Б.Мандахнар, М.Өлзийсайхан, Д.Даваацэрэн, н.Цэдэвмаа, н.Эрдэнэбат, н.Баттулга нарыг шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн шүүгч Н.Зориг даргалаж А.Чимэдцогзол, Г.Даваасүрэн нар удирдаж, яллагчаар Улсын яллагч Ё.Сагсай, Т.Жадамбаа прокурор болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нар оролцлоо.
Давж заалтах шатны шүүхэд 2006 оны 11-р сарын 3-нд өргөдөл гарган өгсөн бөгөөд өнөөдөр шүүх хурал нээлттэй боллоо. Шүүх хурал нээснийг мэдэгдээд шүүгдэгчдийн биеийн байцаалт болон холбогдох хэргийг танилцуулсанаар шүүх хурал албан ёсоор эхэлсэн юм.
Х.Баатар
Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар нь 2005 оны 4-р сард Даваажавтай тохиролцон гурван удагийн үйлдлээр 64 сая төгрөг авсан. Мөн оны 7-р сард хоёр удаагийн үйлдрээр 3 сая 309 мянган төгрөг авсан. Yүнээс хоёр сарын дараа буюу 9 сард Өмнөговь аймгийн орлогч даргын албан тушаалд дэвшүүлнэ гэж 400.0 ам доллар авсан. 10-р сард Эрдэнэбатаас нэг шил виски, 500 мянган төгрөг авсан. 11-р сард Банзрагчаас 2 сая төгрөг гээд нийт найман удаагийн үйлдлээр 74.8 сая төгрөг авсан . Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинөөс 40 сая төгрөг /Yүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан/ байр өгсөн.
Анхан шатны шүүхээс Х.Баатарт холбогдох хээл хахууль авсан хэрэгт татаж Эрүүгийн хуулийн 268-ын 2-т заасаны дагуу шийтгэж 5 сая төгрөгний эд хөрөнгийг хураад улсын орлого болгож жирийн дэглэмтэй хорих ангид 8 жил хорих ял эдлүүлэх. Мөн эрүүгийн хуулин 52-ын 5-т заасаны дагуу ял эдлүүлэх болсон. улсын яллагчаас түүнд тулгаад байсан Сэлэнгийн гаальд гаалийн байцаагч ажилтай Мягмарсүрэнгийн нэр дээр байр олгох нэрийдлээр өөрийн дүү Баатарнямдаа байр олгосон, мөн Засгийн газрын ХЭГ-ын дарга асан одоогийн УИХ-ын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд ГЕГ-аас 40 сая төгрөгөөр байр авч өгсөн хэрэгт улсын яллагч буруутгасныг хэрэгсэхгүй болгосон. Учир нь дүүдээ өгсөн гээд байгаа байр нь одоо ч ГЕГ-ын нэр дээр бүртгэлтэй тухайн байгууллагын өмч учраас төрд учруулсан хохирол нь тогтоогдсонгүй. Мөн Ө.Энхтүвшин сайдад өгсөн байрыг нь тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр хувьчилж Ө.Энхтүвшинд олгосон тул төр өөрөө өмчөө мэдэн захиран зарцуулсан байна гэж үзлээ. Тиймээс дээрх хоёр байраар төлөвлөсөн ялыг хэрэгсэхгүй болгов. Мөн түүнийг Эрдэнэбилэгээс 500 мянган төгрөг нэг шил вискитэй албан хахуульд авсан гэх нь нотлох баримтын шаардлага хангасангүй. Тиймээс мөн л хэрэгсэхгүй болгов. Хамгийн гол нь Бичигтийн боомтын дарга Б.Даваажаваас 64 сая төгрөг хахуульд авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268-ын 2-т заасан ялыг мөн л хэрэгсэхгүй болгосон.
УИХ-ын гишүүн Ч.Улааны зөвлөх Б.Өвгөнхүү
Х.Баатарт хоёр удаагийн үйлдлээр 3.9 сая хахуль өгсөн. Мөн албан тушаалаа ашиглан хууль бусаар улсын хилээр хаягдал төмөр татваргүй гаргасан гэсэн шалтгаанаар шалгагдаж байна. Эрүүгийн хуулийн 269-ын 2-оор яллаж, зуучилсан гэсэн хэрэг нэмэгдэж 270-ын 2-оор таван жил хорих ял шүүхээс авсан. 815 сая төгрөгний эд хөрөнгийг улсын орлого болгох. Шүүгдэгч Б.Өвгөнхүүгийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ тархины судасны нарийсалттай гэсэн онош гараад байгаа тиймээс биеийн байдлыг харж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байсан юм.
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалийн дарга Б.Даваажав
Улсын хилээр 4 тэрбум төгрөгийн хаягдал төмөр жин дарж гаргасан. Эрүүгийн хуулийн 263-ын 2, 269-ын 2-т, 175-ын 6-аар хоёр сая төгрөгийг улсын орлого болгон зургаан жилийн ял эдлүүлэх, Хээл хахууль авсан хэргээр эрүүгийн хуулийн 268-ын 2-т үндэслэн нэмэж нэг жил. Нийт долоон жлиийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боллоо.
О.Эрдэнэбат
167. 746.0 мянган төгрөгий 3.342 тонн хаягдал төмөр жин бууруулж хилээр гаргасан. Эрүүгийн хуулийн 175-ын 3-т заасаны дагуу шийтгэж, 5 жил 6 сар хорих ял оноож жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх боллоо.
Б.Цэдэвмаа
718. 330.0 төгрөгний 252.4 тонн төмөр гаргасан. Байцаагч Б.Цэдэвмаагаас нэг сая төгрөг хураан авч, жирийн дэглэмтэй хориход 2.1 жил хорих ял оноолоо.
М.Баттулга
1.72 сая төгрөгний 314 тонн төмөр гарсан. М.Баттулгаас нэг сая нэг зуун мянган төгрөгийг хураан авч улсын орлого болгон жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жил хорих ял оноолоо.
Д.Даваацэрэн
5.435 мянган төгрөг буюу 164.1 тонн төмөр хилээр гаргасан. Эрүүгийн хуулийн 175-ын 3-т заасаны дагуу шийтгэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
М.Өлзийсайхан
484.452.500 төгрөг буюу 138.15 тонн төмөр хилээр гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан тул 5.1 жилийн ял оноосон. Өршөөлийн хуульд рхамӨнөөдөр болсон давж заалдах шатны шүүх хуралд М.Өлзийсайхан хараахан ирсэнгүй. Учир нь төрөх дөхсөн бөгөөд эмнэлэгт байгаа ажээ.
Н.Наран
4.376.285 мянган төгрөгний төмөр гаргасан. Эрүүгийн хуулийн 175-ын 3-т заасаны дагуу шийтгэж нэг сая төгрөг хурааж улсын орлого болгож, 5 жил 8 сар хорих ял. Өршөөлийн хуулийн 4-ын 1, 2-т заасаны дагуу өршөөл үзүүлсэн.
Б.Мандахнар
835.655 мянган төгрөгний төмөр буюу 2473.3 тонн хаягдал төмөр гаргасан. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын ахлах байцаагч Н.Наран 18 нас хүрээгүй гурван хүүхэдтэй, Б.Мандахнар хоёр хүүхэдтэй, М.Өлзийсайхан жирэмсэн гэсэн шалтгаантай тул Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан.
Ийнхүү яллагдагч нарын байцаалтыг танилцуулсаны дараа Улсын яллагч Ё.Сагсай үг хэлсэн юм. Тэрээр би даваж заалдах шатны шүүхэд ялыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэж хэлсэн бөгөөд прокурор Т.Жадамбаа ч гэсэн ийнхүү санал нэг байгаагаа мэдэгдсэн.
Шүүх хурлын үеэр авсан дүрсийг та бичлэгээс үзнэ үүүideo1Х.Баатарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг хэлэхдээ Гомдол гаргах үндэслэл нь тодорхой гэрч байхгүй хүмүүс мэдүүллэгээ өөрчилж байсан. Гэрчийн оруулсан баримт үндэслэлгүй байсан. Баатар хахуулиар Банзрагч, Батболд, Өвгөнхүү мөнгө өгсөн нь намд өгсөн хандив байхад хахууль гэж үзэж байна. Өвгөнхүүгийн мэдүүлэг тогтворгүй байсан. Харин үйлчлүүлэгч /Х.Батаар/ маань удаа дараа тогтвортой мэдүүлэг өгч байсан гэж хэллээ.
Х.Баатар хэлэхдээ Давж заалдах хүсэлт хүлээж авсанд баярлалаа. Би хахууль аваагүй. Намдаа мөнгө /Банзрагч, Батболд, Өвгөнхүү мөнгө/ өгч байсан. Би Өвгөнхүүгээс нэг сая төгрөг авсан. Гэхдээ найзууд хооронд байдаг мөнгө зээлдэг шиг л авсан. Буцааж төлсөн. 64.3 сая төгрөг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүссэн юм. Нийслэлийн шүүгч Н.Зоригт шүүгдэгч Х.Баатараас чи шоронгоос захидал бичсэн үү? гэж асуусан бөгөөд Х.Баатар Би захидал бичээгүй. Надад бичих шаардлага байхгүй. Энэ бол зовлонгоор жаргал хийсэн хэсэгхэн хүний л явуулга гэж хариулсан бөгөөд шүүгч хэн үүнийг бичсэнийг чи мэдэх үү гэж асуухад Х.Баатар мэдэхгүй гэж хариулав.
Ийнхүү ярьж дуусаад Б.Өвгөнхүүгийн өмгөөлөгч үг хэлсэн бөгөөд тэрээр Yйлчлүүлэгчийг /Өвгөнхүү/ эрүүгийн хуулийн 270-ын 1-ээр давтан гэж яллаж байна. гэвч давтан гэж үзэх үндэслэл байхгүй. Өвгөнхүүгийн биеийн байдал муу байгаа /өмнө ухаан алдаж унасанаас хойш биеийн байдал муудсан/ тиймээс ялыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн.
Бичигтийн боомтын гаалийн дарга Б.Даваажав Бидэнтэй холбоотой хэрэг нийгэмд шуугиан тарих болсон нь сэтгүүлчдтэй холбоотой. Сэтгүүлчид энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан. Анхнаасаа зохион байгууллатай хэрэг байсан. Шоронд түр хугацаанд хорих үед хэрэг хүлээлгэхийн тулд дарамт, сүрдүүлэг их байсан. Тухайлбал Төв аймаг руу ачна шүү, хэргээ хүлээ гэх мэт дарамталдаг байсан хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ үеэр Б.Даваажав 20 мянган ам доллар өгсөн гэх хэргийг дэлгэсэн юм.
Б.Даваажав энэ хэрэгт одоогийн Гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж буй Түвшинжаргал холбоотой гэлээ. Хэрэгтэн Б.Даваажав Би мөрдөн байцаагчдад их гомдолтой байна. 2004 оны 10-р сард Түвшинжаргал надруу яриад миний хоёр найз /Батбаяр, Отгон/ очно шүү чи туслаарай гэсэн. Би за л гэсэн. Миний нэг зарчим бол хүнд амласанаа биелүүлэх. Тэгээд Батбаяр Отгон хоёр хаягдал төмөр хилээр татваргүй гаргах гэсэн юм гэж ирсэн. Би үгүй гэсэн. Тэгэхэд Батбаяр манай өрөөнд агсам тавьсан. Тэгээд би Хятад руу гурав хоног ажлаар яваад ирэх хооронд манай байцаагч Наран хуурамч бүрдүүлэлт хийж хилээр гаргасан байсан. Би Нарантай тооцоо хийгээд ажлаас халах байсан ч түүнийг цаана амьдрал байгаа гэж бодоод халаагүй. Дараа нь Түвшинжаргал надад чи жаахан тийммэрхүү л залуу байна шүү гэсэн. Нэг удаа Отгон Түвшинжаргалд өгөх гэсэн юм гээд боодолтой юм надад дамжуулаад өгөөч гэж өгсөн. Би түүнийг гэрийнхээ унтлагны өрөөнд тавьсан байсан. Гэтэл Түвшинжаргал манай гэрээс авсан. Гэрч гэвэл миний жолооч хамаатаны хүн хүртэл байгаа. Ингээд би хээл хахууль авсан хэрэгт холбогдоод зогсож байна. Би долоон жилийн ял авна гэж бодоогүй. Өнөөдөр би хүний амьдралыг бодож байгаа өөрийн амьдралыг үрлээ. Би хүүхдүүд дээ аав нь ажлаа хийж яваад ирнэ л гэсэн. Ханьдаа сайн хань баймаар байна гэсэн юм.
Гэвч үүнийг улсын яллагч Ё.Сагсай хэрэг бүртгэл болон мөрдөн байцаах явцад энэ талаар нэг ч мэдээлэл өгч байгаагүй. Зохиомол хэрэг байна гэж үзэж нам дарав. Б.Даваажав 20 мянган ам долларын хэрэгт би долоон жилийн ял авна гэж санаагүй. Төрийн захиргааны удирдах газрын дарга Түвшинжаргалыг энэ хэрэгт татан оруулах хэрэгтэй гэж хэлээд үгээ дуусгав.
Авилгын хэргээр анхан шатны шүүхээс ял сонсоод буй Х.Баатар нарын гаалийнхны давж заалдах шатны шүүх ийнхүү болж өндөрлөлөө. Нийслэлийн шүүхээс үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, шүүгдэгчид гэм буруутай байдалд нь тохирсон ялыг оноолоо гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж нийт 4 тэрбум 376 сая төгрөгийг Гаалийн байгууллага иргэний зүгээс нэмэжлэх болсон. Энэ дүнг сонсоод шүүгдэгчдийн өмгөөлөгчид магадлалаа авч байж Хяналтын шүүхэд давж заалдах болно гэж мэдээлсэн юм.
Т.Од /olloo mn/