Ө.Уянга Би хэн нэгэнд уурлаж, муухай аашилмааргүй байна

Тэрээр шинэ оны гарангуут симфони оркейстортой амьд тоглолт хийх гэж байгаа гэнэ. Энэ тоглолтыг Донж төвийнхөн зохион байгуулж байгаа бөгөөд тасалбарынх үнэ 35 ам.доллар юм байна.

-Таны тоглолт болохоо байчихсан гэв үү?

-Үгүйдээ тийм юм байхгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд тоглох хэвээрээ байгаа. Тоглолтон дээрээ дан мэргэжлийн дуу дуулна. Тийм болохоор миний тоглолтийг дуурийг ойлгодог, мэдэрдэг хүмүүс үзэх байх аа. Үзэгчдийнхээ сэтгэлд хүртэл тоглохын тулд бэлтгэлээ сайн хийхийг хичээж байна.

-Та ашгаасаа болоод Донж төвийхөнтэй муудалдцсан гэсэн сураг байна?

-Хэн чамд ийм юм яриад байгаа юм бэ. Би хэн нэгэнд уурлаж, муухай аашилмааргүй байна. Миний дүү дэмий үгээр үг хийж юугаа хийх вэ. Элдэв янзын ярианд итгэх хэрэггүй. Тэгээд ч миний тоглолтын зарлал талбайн өмнө байгааг хараа байлгүй.

-Харин тэр зарлалыг дөнгөж сая буулгаж байна лээ?

-Юу гэнэ ээ, түрүүхэн л байсан шүү дээ. Тийм юм болоогүй байлгүй. Би энэ талаар юу ч сонсоогүй байна.

-Таны тоглолтыг больсон гээд хэсэг хүмүүс зарлалыг чинь буулгаж байсан шүү?

-Чи одоо юу яриад байна аа. Бидний гэрээ яг одоо ч хүчинтэй хэвээрээ байгаа.

Ардын эрх сонин 233 /511/
Ж.Ням

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button