ОХУ-ын эдийн засгийг шинэчлэгч Егор Гайдар хорджээ

эдийн засгийн хамтарсан хуралд оролцох үеэрээ гэнэт ухаан алдан унасан байна. Энэ тухай дамжуулсан Франс пресс агентлагийн мэдээнд эцэг нь хана түшин ухаан алдаж унасан гэж охин Мария Гайдарагийн хэлснийг иш татжээ. Бөөлжиж, цус их алдсан эцгийгээ хордсон гэж тэрээр үзэж байна. Дээрх хордлогын шинж тэмдэг Егор Гайдарын амь насанд ихээхэн аюултай ажээ.

Эмнэлгийн яаралтай тусламжийн үр дүнд тэрээр гурван цагийн дараа ухаан орсон аж. Егор Гайдарын өөрийнх нь хэлснээр зочид буудалд хооллох үеэр хордсон байж болзошгүй гэнэ. Охин Мария Гайдара нь ч Энэ бол хордлого байсан. Үүнээс өөр зүйлийг яримааргүй байна гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ. Егор Гайдарын бие ингэж эвгүйтээгүй бол тэрээр уг хуралд илтгэл тавихаар зэхсэн бөгөөд Эзэнт улсын мөхөл… Орчин үеийн Орост авах сургамж номоо танилцуулах ёстой байсан гэнэ. Одоо тэрээр ОХУ-ын эмнэлэгт эмчлүүлж буй ажээ.

Ардын эрх сонин 233 /511/
Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button