Онгоц барьцаалсан асуудлыг хэлэлцүүлэхийг Ерөнхий сайдаас шаардав

Улсын Ерөнхий сайд М.Энхболдоос шаардлаа. Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн онгоцыг нисэх буудалд барьцаалан зорчигчдын биед халдсан үйл явдал мягмар гаригийн бага үдэд болсон билээ. Үүнийг Ардчилсан намын зөвлөл олон нийтэд айдас хүйдэс төрүүлэхэд чиглэсэн аюултай, хүч хэрэглэж заналхийлсэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа ажээ. Төрийн байгууллага иргэдээ даажигнан тохуурхсан болчимгүй үйлдэл хийж байгааг төрт ёсонд үл нийцнэ гэж тус зөвлөл мэдэгдэв. Тэд арванхоёрдугаар сарын 1-ний дотор парламентаар хэлэлцүүлэхийг шаардаж буй юм.
Харин ТЕГ онгоц барьцаалсныг жил бүр явуулдаг жирийн сорилт хэмээн тайлбарлаж байгаа билээ.

Ардын эрх сонин 233 /511/
С.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button