Ж. Буш эргэлзээнд орсон Холбоотнуудаа шүүмжлэв

Латвийн нийслэл Рига хотноо нээгдсэн НАТО-гийн орнуудын саммитийн нээлт дээр Америкийн Ерөнхийлөгч хэлэхдээ, эвслийн орнууд шаардлагын дагуу цэргээ гаргаж байх учиртай гэв. Ерөнхийлөгч Буш НАТО-гийн гишүүн зарим орнууд элдэв шалтаг заан Афганистанд цэргээ илгээхгүй байгааг буруушаав. Талибуудын эсэргүүцэл өргөжиж буйгч мөн сануулжээ. Ерөөс Афганистаны хэрэг явдал НАТО-гийн саммитийн гол асуудал байв.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн шүүмжлэл нь НАТО-гийн тэргүүн Яап де Хооп Схефферын хэлсэн үгийг дэмжсэн хэрэг байв. Мягмар гаригт НАТО-гийн тэргүүн хэлэхдээ, Афганистанд тодорхой хэмжээний эрсдэл байгаа ч тийш нь цэргийн хүчин илгээсэн орнууд байдлыг дөвийлгөн хөөрөгдөх хэрэггүй гэсэн юм. Яап де Хооп Схеффер, талибууд хүчтэй эсэргүүцэж байгаа ч 2008 он гэхэд НАТО Афган дахь үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад цэргээ татахад эргэлзэх хэрэггүи гэв. Мөн тэрээр Испани, Франц, Герман, Итали улсууд өөрийн цэргийг Афганистаны халуун цэгүүдэд илгээхгүй гэж байгаа цагт Афганистан нь хэт даврагсдын үүр уурхай байсаар байх болно хэмээн сануулсан юм. Одоогоор Афганистанд амь үрэгдсэн НАТО-гийн хүчний 89 хувь нь Канад, Британи, АНУ, Нидерланд цэргүүд байгаа юм. Эдгээр орны цэргүүд талибын эсэргүүцэл хамгийн их байгаа Афганистаны өмнөд хэсэгт байрлаж буй юм.

Латвийн саммитийн өмнө Яап де Хооп Схеффер мэдэгдэхдээ Афганд НАТО цэргийн хүчнээ нэмэгдүүлснээр тус орны эрх баригчдын хяналтад Афганыг шилжүүлэх хэрэг улам хялбар болно гэсэн билээ.
Мөн Саммит дээр XXI зуунд НАТО-гийн эзлэх үүргийн талаар ярилцсан байна. Бусад орнуудтай хэрхэн хамтран ажиллахаас НАТО-гийн эвслийн ажиллагааны үр ашиг хамаарах ажээ. НАТО-гийн өмнөх уулзалтаас ялгаатай нь энэ удаа эвслийн өргөжилтийн талаар зарласангүй. Тодруулбал эвсэлд элсэх хүсэлтэй байгаа Македони, Хорват, Азербайжан, Украин, Гүрж асуудлыг хөндөөгүй гэсэн үг.
Харин Австрали, Өмнөд Солонгос, Япон, Швед, Финляндад НАТО хамтрагч хамсаатан статус санал болгож байна. Хээрийн сургууль, зөвлөлгөөнд тэд хамтрах ажээ. Шведыг оролцуулан НАТО-гийн 14 гишүүн орон Америкийн цэргийн тээврийн С-17 онгоцыг худалдан авах гэрээг саммит дээр хийж байгаа юм.

Испани, Франц, Герман, Итали улсууд өөрсдийн цэргийг Афганистаны халуун цэгүүдэд илгээхгүй гэж байгаа цагт Афганистан хэт даврагсдын үүр уурхай байсаар байх болно гэж НАТО-гийн тэргүүн Яап де Хооп Схеффер санууллаа.

Ардын эрх сонин 233 /511/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button