Оргазм Энх тайваны үйлст тус болох уу?

Калифорни мужийн Энх тайвны төлеө тэмцэгч хоёр ийм бодолтой байна. Зорилгодоо хүрэхийн тулд 76 настай эмэгтэй Донна Шиэн, 55 настай эрэгтэй Пол Реффелл нар дэлхийг хамарсан энх тайвны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Тэд хүмүүсийг уриа лозунг барьж гудманд гар гээгүй харин эсрэгээр гэрээсээ шагайхгүй байхыг санал болгож байгаа юм. Дайны эсрэг тэмцэгчдийн гол зорилго нь арванхоёрдугаар сарын 22-нд аль болох олон хүмүүсийг нэгэн зэрэг оргазмд оруулах явдал гэнэ.
Энх тайвны төлөөх даяарчлалын оргазм хэмээн нэрлэж буй энэ арга хэмжээгээр олон хүн таашаал аваад үүссэн эерэг эрч хүчийг энх тайвны төлөөх санаа бодолдоо чиглүүлэх юм байна.

Энэ арга хэмжээг санаачлагчид дэлхийн эрч хүчний талбайд ийм янзаар хүмүүсийн эерэг хүчийг оруулан түүний эерэг сөрөгийн харьцааг сайн талд нь шилжүүлэхийг хүсч байгаа юм. Персийн булангийн усанд зөвхөн Ираны эсрэг хэрэглэж болох шумбагч онгоцны Америкийн хоёр флот холхиж байгаа одоо
цагт л дэлхийн эрч хүчний талбайг өөрчлөх цаг боллоо гэж тэд өөрсдийн сайтдаа бичсэн байна.
Шиэн, Реффелл хоёр сайн санаа агуулсан оргазм нь емнө ашиглагдаж байсан бясалгал, мөргөлөөс илүү үр дүнтэй хэмээн үзэж буй гэнэ. Оргазм амсах мөчид оюун ухаан элдэв санаанаас цэвэрлэгдэж тэр нь бясалгал хийж буй мэт байдалд оруулдаг. Бүхнийг хамаарсан ийм байдал нь илүү үр дүн өгнө гэж тэд ярьж байна. Энхийн төлөө тэмцэгчид 22-ныг сонгосон нь ч бас учиртай. Эртний майя нарынхаар энэ өдөр нар буцах болж бүх зүйл шинээр эхэлдэг гэнэ. Тэд энэ арга хэмжээгээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-нд 2012 он хүртэл явуулахаар бодож байна.

Дэлхийн энх тайвны төлөөх даяарчлагдсан оргазм-д хамрагдахыг, нэн ялангуяа үй олноор устгах зэвсэгтэй Орос, Их Британи, АНУ зэрэг орны иргэдийг өргөн оролцохыг тэд уриалж байна. Гэхдээ ийм арга хэмжээ зохиогчдын анхдагч нь Шиэн, Реффелл хоёр биш. 2002 онд Шиэн 50 эмэгтэйг цуглуулан тэдний нүцгэн биеэр энх тайван гэсэн үгийн дүрсийг хийлгэж байлаа.

Ардын эрх сонин 233 /511/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button