Хуулийн төсөл өргөн барив

Сүүлийн жилүүдэд улсын төсвийн орлого нэмэгдэж улмаар төсвийн тэнцэл ашигтай гарах хандлага бий болж байна. Улсын нэгдсэн төсөв ашигтай болсноор тухайн ашгийг хаана төвлөрүүлэх, хэрхэн зарцуулах талаар хууль эрхийн үндсийг бий болгох шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан байна. Улсын төсвийн ашгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлэн улс орны нэн чухал, ач холбогдол бүхий салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд УИХ, Засгийн газрын шийдвэр, чиглэлийн дагуу зарцуулах юм байна.
Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулах болсонтой холбогдон улсын төсвийн зарлагаас давсан орлого буюу улсын төсвийн ашгаас уг санд шилжүүлсэн хөрөнгийг төсвийн бүртгэлд тусгах асуудлыг зохицуулах шаардлага нь Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үндсэлэл болсон байна.

/УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button