УБТЗ-ын даргаар орос хүнийг томилох бололтой

Тус хурлаар УБТЗ-ын даргыг томилох юм. Ерөнхий хорооны хуралд оролцох Оросын талын гишүүд өнөөдөр Улаанбаатарт ирэх аж. Эх сурвалжийн мэдээлснээр Оросын тал энэ удаа УБТЗ-ын даргaар өөрийн хүнийг томилуулах бололтой. Тэд В.В.Магдей агсны бүрэн эрхийн хугацааг нь дуусгах хэрэгтэй гэж үзсэн юм байна. 1949 оны гэрээгээр УБТЗ-ын даргаар хоёр тал тус бүр гурван жилээр хүнээ томилдог юм. В.В.Магдей агсны бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруй үлдээд байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button